Сумын ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаан боллоо.

2017-12-18 19:31

Ту сумын ИТХ-ын 7 дах удаагийн сонгуулийн Төлөөлөгчдийн 6 дугаар хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр болж өнгөрлөө. Хуралд оролцох 21 төлөөлөгчөөс 18- нь оролцож, төлөөлөгч Д.Зоригоо, Ц.Доржготов, Д.Зоригтбаатах нар чөлөө авч оролцсонгүй. Хурлын ирц 85.7%-тай байв. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд: 

1. Сумын 2017 оны төсвийн тодотголыг батлах /2017 оны худалдан төлөвлөгөөнд тодотгол оруулж батлах/-Асуудал оруулсан нь: Сумын Засаг дарга Т.Эрдэнэбат, Танилцуулсан нь: Санхүүгийн албаны дарга Б.Уранмандал

2. Сумын Засаг даргын Үйл ажиллагааны хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилтийн тайлан хэлэлцэх- Асуудал оруулсан нь: Сумын Засаг дарга Т.Эрдэнэбат, Танилцуулсан нь: ЗДТГ-ын дарга Г.Нямханд

3. Сумын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн явцыг  хэлэлцэх-Асуудал оруулсан нь: Сумын Засаг дарга Т.Эрдэнэбат, Танилцуулсан нь: Засаг даргын орлогч дарга Ч.Цэдэвсүрэн

4. 2018 оны онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл батлах-Асуудал оруулсан нь: Сумын Засаг дарга Т.Эрдэнэбат, Танилцуулсан нь: Засаг даргын орлогч дарга Ч.Цэдэвсүрэн хугацаа

5. Сумын 2017 оны төсөв батлах тухай – Асуудал оруусан нь: Сумын Засаг дарга Т.Эрдэнэбат, Танилцуулсан нь: Санхүүгийн албаны дарга Б.Уранмандал хугацаа -30 минут  Үүнд:

5.1.Сумын 2018 оны орлогын төлөвлөгөөг батлах

5.2.НЕҮ-ний байгууллагуудын 2018 оны зардлын төсөв батлах

5.3. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 2018 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтын жагсаалт, төсвийг батлах

5.4.Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагуудын 2018 оны орлогын төлөвлөгөө, зардлын төсөв батлах

5.5. Сум хөгжүүлэх сангийн 2018 оны орлого, зарлагын төсөв батлах

5.6.Сум хөгжүүлэх сангийн 2017 оны үйл ажиллагааны болон хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт явуулсан тайлан хэлэлцэх.-Асуудал оруулсан нь:Сумын Засаг дарга Т.Эрдэнэбат, Танилцуулсан нь: Нийгмийн ажилтан Д.Өлзийсайхан

6.Урсгал төсөв, өөрийн хөрөнгө, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авах бараа, ажил үйлчилгээний 2018 оны төлөвлөгөөг батлах; -Асуудал оруулсан нь: Засаг даргын орлогч дарга Ч.Цэдэвсүрэн хугацаа

7.Сумын Газар зохион байгуулалтын 2017 оны тайлан хэлэлцэж, 2018 оны  төлөвлөгөө батлах-Асуудал оруулсан нь: Сумын Засаг дарга Т.Эрдэнэбат, Танилцуулсан нь, Газрын даамал Х.Нямрагчаа х

8. Зарим төлбөр хураамжийн хувь хэмжээг тогтоох тухай- Асуудал оруулсан нь: БОХУ-ын байцаагч Д.Хишигсайхан, 

Хурлаас гарсан шидйвэрийг ИТХТ-ийн тогтоол цэсэнд байршуулсан. 



Сэтгэгдэл ачааллаж байна ..