ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 2-р хурлын мэдээллээс

2018-01-23 13:35

Тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 2 дугаар хуралдаан 01 дүгээр сарын 22-ны өдөр ИТХ-ын даргын өрөөнд болов. Хуралд ИТХын Тэргүүлэгч Л.Бат-Эрдэнэ, Б.Пүрэв-Осор, Ц.Доржготов, Ж.Лхагважав, Л.Оюунчимэг нар оролцов. ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн Удирдлагын академид суралцахаар явсан, Тэргүүлэгч Ч.Энхбаяр үндсэн байгууллагадаа ажилтай тул оролцсонгүй.  Хурлын ирц 74.1%-тай байв. Хурлыг Тэргүүлэгч Л.Бат-Эрдэнэ нээж удирдав. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд: 
 1.Үндсэн хөрөнгийн тооллого зохион байгуулсан  ажлын үр дүнгийн тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Засаг даргын орлогч дарга Ч.Цэдэвсүрэн
2. Төсвийн байгууллагуудын үндсэн хөрөнгийг данснаас хасуулах /актлах, устгах/, худалдан борлуулах саналын тухай- Асуудал хэлэлцүүлсэн нь: Засаг даргын орлогч дарга Ч.Цэдэвсүрэн
3. Хяналтын зөвлөл байгуулах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
4. Ажлын хэсэг байгуулж, удирдамж батлуулах тухай - Асуудал хэлэлцүүлсэн нь: ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга 

Хурлаас гарсан шийдвэрийг ИТХТ-ийн тогтоол цэснээс үзнэ үү


Сэтгэгдэл ачааллаж байна ..