ИТХ-ын Тэргүүлэгчдийн 6-р хуралдааны мэдээллээс /2018.04.10/

2018-04-11 10:41

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 6 дугаар хуралдаан 04 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагт ИТХ-ын даргын өрөөнд болов. Хуралд ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, Тэргүүлэгч Б.Пүрэв-Осор, Ж.Лхагважав, Ц.Доржготов, Ч.Энхбаяр нар оролцож, Тэргүүлэгч Д.Оюунчимэг ажилтай тул оролцсонгүй. Ирц 87.5%-тай байв. Хурлыг ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн нээж удирдав. Хурлаар 4 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс Засаг даргын орлогч дарга Ч.Цэдэвсүрэнгийн хэлэлцүүлэх Тээл багийн бага сургуулийн хөрөнгийн бүртгэл дутуу тул буцааж, ЕБС-ийн Нийгмийн ажилтан А.Лхагвасүрэн асуудлаа оруулсангүй. Засаг даргын санал болгосноор хурлаар "Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэхээр нэмж батлав.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
1.Хяналт шалгалтын удирдамж батлах тухай -Асуудал хэлэллцүүлсэн нь: ИТХТ-ийн нарийн бичгйин дарга 
2.Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ЗДТГ-ын Газрын даамал Х.Нямрагчаа
3.Ажлын чиглэл хүргүүлэх тухай /Тээл багийн бага сургууль, бага эмчийн салбарыг татан буулгах, өмч хөрөнгөнд хяналт шалгалт хийх тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн

ИТХ-ын ажлын алба 




Сэтгэгдэл ачааллаж байна ..