ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны анхны хурлын мэдээллээс /2018.01.17/

2018-01-17 19:53

Тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны анхны хурал 01 дүгээр сарын 17-ны өдөр ИТХ-ын даргын өрөөнд болов. Хуралд ИТХ-ын Тэргүүлэгч Л.Бат-Эрдэнэ, Ж.Лхагважав, Б.Пүрэв-Осор, Ч.Энхбаяр нар оролцов. ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, Тэргүүлэгч Ц.Доржготов, Д.Оюунчимэг нар чөлөө авсан тул хуралд оролцсонгүй. ,Хурлын даргын хурал удирдах эрхийг түр хугацаагаар шилжүүлсэн шийдвэрийн дагуу ИТХ-ын Тэргүүлэгч Л.Бат-Эрдэнэ хурлыг нээж удирдав. Хурлаар дараах асуудуулыг хэлэлцэв. Үүнд: 
1. Сумын ИТХ түүний Тэргүүлэгчдийн 2018 оны ажлын төлөвлөгөө батлах-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИТХТ-ийн нарийн бичгийн дарга
2.ИТХ-ын 2018 оны орон тоо цалингийн санг шинэчлэн тогтоож батлах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИТХТ-ийн нарийн бичгийн дарга
3.Орон нутгийн төсвийн байгууллагуудын 2017 оны жилийн эцсийн үндсэн хөрөнгийн тооллого зохион байгуулсан үр дүнгийн тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Засаг даргын орлогч дарга
4.Өмч, хөрөнгийг данснаас хасуулах, актлах, устгах, худалдан борлуулах саналын тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Засаг даргын орлогч дарга
5."Аймгийн аварга малчин", "Аймгийн хошой аварга малчин", "Аймгийн шилдэг малчин гэр бүл" шагналд тодорхойлох тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Засаг даргын орлогч дарга
6.Төрийн дээд  шагнал, одон медальд тодорхойлох тухай--Асуудал хэлэлцүүлсэн нь: ИТХТ-ийн нарийн бичгийн дарга
7.Тусламж олгох тухай--Асуудал хэлэлцүүлсэн нь: ИТХТ-ийн нарийн бичгийн дарга
Дээрх 7 асуудлаас 3, 4-рт эрэмбэлэгдсэн 2 асуудлыг хэлэлцүүлэх явцад Тэргүүлэгчид 100% санал нэгтэйгээр  боловсруулалтын шаардлага хангахгүй байна гэж дүгнэн, 01 дүгээр сарын 22-ны өдөр дахин хэлэлцэхээр буцаав. 
Хурлаас гарсан шийдвэрийг ИТХТ-ийн тогтоол цэснээс үзнэ үү


Сэтгэгдэл ачааллаж байна ..