Нутгийн удирдлагын ойн арга хэмжээнд оролцов.

2017-12-06 10:06

Тус сумын ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, ИТХ-ын төлөөлөгч бөгөөд сумын Засаг дарга Т.Эрдэнэбат, ИТХ-ын төлөөлөгч бөгөөд ЗД-ын орлогч дарга Ч.Цэдэвсүрэн, 1-р багийн ИНХ-ын дарга Н.Оюунбаатар нар Хөвсгөл аймгийн ИТХ-аас 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулсан Монгол Улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн арга хэмжээнд оролцов. Ойн арга хэмжээг аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар нээж, УИХ-ын гишүүн , УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, аймгийн Засаг дарга Л.Ганболд, УИХ-ын Л.Мөнхбаатарын бие төлөөлөгч Сарангэрэл нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв. Ойн арга хэмжээнд Хөвсгөл аймгийн аймаг, сумдын Нутгийн удирдлагын байгууллагад үе үед ажиллаж байсан ажилтан, албан хаагчдын төлөөлөл болсон 200 гаруй төлөөлөгч оролцсон сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө. 

Чингүнжавын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв


Сэтгэгдэл ачааллаж байна ..