ИТХ-ын Тэргүүлэгчдийн 3-р хурлын мэдээллээс

2018-02-06 17:21

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 3 дугаар хуралдаан 02 дугаар сарын 06-ны өдөр болов. Хуралд ИТХ-ын Тэргүүлэгч Л.Бат-Эрдэнэ, Ж.Лхагважав, Ц.Доржготов, Д.Оюунчимэг, Ч.Энхбаяр нар оролцож, ИТХ-ын дарга Г.Бямасүрэн Улаанбаатар хотод Удирдлагын академид сурацлаж байгаа, Тэргүүлэгч Б.Пүрэв-Осор Мөрөнд "Ахмадын зөвлөгөөнд оролцож байгаа тул хурал оролцсонгүй, Ирц 71.4%-тай байв. Хурлыг ИТХ-ын Тэргүүлэгч Л.Бат-Эрдэнэ нээж удирдав. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд: 

1. 2018 онд сумын ойн сангаас бэлтгэх модны төрөл, тоо хэмжээний дээд хязгаарыг баталж, ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөлүүдийн бэлтгэх модны тоо хэмжээг тогтоох тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Сумын Засаг дарга Т.Эрдэнбат, Байгаль хамгаалагч Жаргалсайхан

2. 2018 онд ойгоос бэлтгэх модны тоо хэмжээний дээд хязгаарыг баг тус бүрээр тогтоох тухай- Асуудал хэлэлцүүлсэн нь: Сумын Засаг дарга Т.Эрдэнбат, Байгаль хамгаалагч Жаргалсайхан

3.Сумын 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Газрын даамал Х.Нямрагчаа

4.Эхийн одонд тодорхойлох тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Нийгмийн ажилтан Д.Өлзийсайхан

5.Шагнаж урамшуулах тухай-Асуудал хэлэлцүүлэх нь: ИТХТ-ийн нарийн бичгийн дарга

5.1.”Нутгийн бахархал” одонгоор шагнах тухай-

5.2 ИТХ-ын Хүндэт өргөмжлөл шагналаар шагнах тухай-

Хурлаас гарсан шийдвэрийг ИТХТ-ийн тогтоол цэснээс үзнэ үү


                                           ИТХ-ын ажлын алба 



Сэтгэгдэл ачааллаж байна ..