Сар шинийн баярт зориулсан "Аваргын гараа" бөхийн барилдаан боллоо.

2018-02-15 11:43

Шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан "Аваргын гараа" үндэсний бөхийн барилдааан 02 дугаар сарын 10-ны өдөр ЕБС-ийн биеийн тамирын бага зааланд болж өнгөрлөө. Уг барилдаанд сумын цолтой болон залуу 32 бөхчүүд уран мэхийг уралдуулж хүч бярыг үзүүлэн барилдаснаас сумын заан Н.Оюунбаатар түрүүлж, сумын заан Ч.Цолмон үзүүрлэж, сумын заан Ц.Баянмөнх, сумын заан Ганбат нар шөвгөрсөн байна. Энэхүү барилдааныг 2018 онд "Аймгийн аварга малчин" шагналаар шагнагдсан Д.Сансарсайхан бай мөрийг нь ивээн тэтгэж, тавгийн идээ, дурсамж, медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. Цаашид баг тус бүрийн Аймгийн аварга малчдаас "Аваргын гараа" барилдааныг сумын бөхийн холбоотой хамтран сар бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон байна. 


Сэтгэгдэл ачааллаж байна ..