Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Мэдээлэл


нийт 463

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Зөвлөлийн хурал болов.

2024-01-30 394
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хурал 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.Үүнд: 1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааны ээлжит бус 18 дугаар хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагт Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд хуралдуулахаар товлон зарлав. 2.Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр болов. 2.1 Сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн 2023 оны тайлан хэлэлцэх тухай 2.2 Шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2023 оны хэрэгжилтийн тайлан, Шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2024 оны төлөвлөгөө батлах тухай 2.3 Байршил тогтоох тухай 2.4 Сонгуулийн хэсэг байгуулах тухай 2.5 Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2023 онд баталсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн тайлан хэлэлцэх 2.6 Сумын эдийн засаг, нийгмийн 2021-2025 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тайлан 2.7 Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилт үр дүн, төсвийн зарцуулалтын тайлан

Сумын ИТХ-ын Зөвлөл, хороодын өргөтгөсөн хурал болов.

2023-12-15 402
Сумын ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын боловсруулалтын байдалтай урьдчилан танилцах. Сумын ИТХ-ын зөвлөл, хороодын өргөтгөсөн хуралд ИТХ-н нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, ИТХ-н төлөөлөгч Д.Цээсүрэн, Б.Мөнхтөр, Б.Батхишиг, Н.Бямбачулуун, Л.Бат-Эрдэнэ, Ч.Энхбаяр, А.Оюунчимэг нар оролцов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11277
8715 / 77%
1155 / 10%
404 / 4%
1003 / 9%