Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас сумдын ИТХ-ын ажлын албаны үйл ажиллагааг боловсронгуй болгох, ажлын зохион байгуулалт, баримт бичгийн боловсруулалт, хурлын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахад арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор чадавхжуулах сургалтыг 2026 оны 09 дүгээр сарын 28-29-ны өдрүүдэд Цагаан-Үүр суманд зохион байгууллаа. Уг сургалтад сумын ИТХ-ын дарга Б.Мөнхтөр, ИТХ-ын төлөөлөгч санхүүгийн албаны дарга Г.Бямбасүрэн нар оролцсон байна. Тус сургалтын хүрээнд:
1.ИТХ-ын хуралдааны бэлтгэл, зохион байгуулалт
2.Тогтоол, шийдвэр, тэмдэглэл боловсруулах, бүрдүүлэх
3.Төлөөлөгчдийн үйл ажиллагааг дэмжих, иргэдтэй ажиллах зохион байгуулалт
4.Баримт бичгийн боловсруулалт, архив, цахим мэдээллийн хадгалалт
5.ИТХ-ын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах
6.Цахим систем, мэдээллийн технологийг ашиглан ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх тухай
7.Сумдын ИТХ-ын сайн туршлага, ажлын арга барилыг харилцан солилцох чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өглөө. Мөн Цагаан-үүр сумын ИТХ-ын ажлын албаны сайн туршлага, үйл ажиллагаатай танилцаж, орон нутагт хэрэгжүүлж буй ажил, туршлагаас харилцан суралцсан байна.




