Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын ИТХ-ын Зөвлөлийн 06 дугаар хурал хуралдав.

2026-11-04

       Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 06 дугаар хурал 2026 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хуралдлаа. Хуралд: ИТХ-ын Зөвлөлийн тэргүүн ИТХ-ын дарга Б.Мөнхтөр, Зөвлөлийн гишүүн Б.Энхбаяр, А.Оюунчимэг, М.Мягмар нар оролцлоо. Хурлын ирц 80%-тай байв. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

        1.Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай мэдээлэл/2026 оны эхний 10 сарын байдлаар/-Асуудлыг ИТХ-ын дарга Б.Мөнхтөр танилцуулав.

         2.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын 2026 оны эхний 10 сарын үйл ажиллагаанд хийгдсэн хяналт, шалгалтын ажлын тайлан хэлэлцэх-Асуудлыг Засаг даргын орлогч дарга Т.Пүрэв-Очир танилцуулав.

         3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны "Ээлжит XIII хуралдаан"-ы товлон зарлах тухай- Асуудлыг ИТХ-ын дарга Б.Мөнхтөр танилцууллаа.

 

 

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11291
8721 / 77%
1159 / 10%
405 / 4%
1006 / 9%