Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

1 дүгээр багийн ИНХ-ын мэдээллээс

2026-11-09

Тус сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн хурал 2026 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр сумын соёлын төвд зохион байгууллагдлаа. Хуралд:Сумын Засаг дарга Н.Төмөрхуяг, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Т.Тэрбиш, багийн Засаг дарга Р.Дамдиндорж, багийн иргэдийн Нийтийн хуралдаан даргалагч С.Түвшинжаргал, ХАА-н тасгийн мэргэжилтэн Д.Сайнбаяр, иргэдийн төлөөлөл 40 иргэн хуралд оролцлоо. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд:

1.Малчдын бүлгийг шинэчлэн байгууллаа. Мэдээллийг багийн ИНХ-ын хуралдаан даргалагч С.Түвшинжаргал танилцууллаа.

2.Сумын газар зохион байгуулалтын 2027 оны төлөвлөгөөнд тусгуулах саналын тухай-Асуудлыг ИТХ-ын мэргэжилтэн Т.Тэрбиш танилцуулав.

3.Улс, аймаг, сумын аварга малчин, саальчинд тодорхойлох тухай- Асуудлыг багийн ИНХ-ын хуралдаан даргалагч С.Түвшинжаргал танилцуулав.

4.Төрийн одон медальд тодорхойлох тухай-Асуудлыг багийн ИНХ-ын хуралдаан даргалагч С.Түвшинжаргал танилцуулав.

5.Сумын Засаг дарга Н.Төмөрхуяг цаг үеийн мэдээлэл хийж иргэдийн асуултанд хариултыг өгч ажиллаа.

6.ХАА-н тасгийн мэргэжилтэн Д.Сайнбаяр мал үржлийн болон мал эмнэлгийн талаар асуудал, мөн малчдын тухай хуулийн талаар мэдээлэл өгч ажилласан байна.

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11299
8722 / 77%
1162 / 10%
408 / 4%
1007 / 9%