2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төсвийн ил тод нээлттэй байдлыг хангах, төсвийн хөрөнгийн зарцуулалтад олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хуваарилалт, зарцуулалт, хэрэгжилт"-ийн талаар төсвийн хяналтын сонсголыг зохион байгууллаа. Төсвийн хяналтын сонсголд сумын ИТХ-ын дарга Б.Мөнхтөр, сумын Засаг дарга Н.Төмөрхуяг, ЗДТГ-ын дарга Г.Нямханд, цэцэрлэгийн эрхлэгч А.Амаржаргал, албан байгууллагуудын үнэлгээний хорооны гишүүд, тендерт оролцсон аж ахуйн нэгжийн төлөөлөл, ард иргэдийн төлөөлөл гээд нийт 30 иргэн сонсгол оролцлоо. Сонсголд мэдээллийг сумын Засаг даргын орлогч дарга Т.Пүрэв-Очир, санхүүгийн албаны дарга Г.Бямбасүрэн нар танилцуулж ажиллаа.
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА









