Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын ИТХ-ын Зөвлөл, хороодын өргөтгөсөн хурал болов.

2026-11-12

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл, хороодын өргөтгөсөн хурал 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр боллоо. Хуралд: Сумын ИТХ-ын дарга бөгөөд Зөвлөлийн тэргүүн Б.Мөнхтөр, зөвлөлийн гишүүн Б.Энхбаяр, М.Мягмар, А.Оюунчимэг нар оролцов. Хороодын бүрэлдэхүүнээс Н.Төмөрхуяг, Т.Пүрэв-Очир, Г.Бямбасүрэн, Н.Мөнх-Эрдэнэ нар оролцлоо. Зөвлөл, хороодын өргөтгөсөн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцсэн байна. Үүнд:

1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ээлжит XIII хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг урьдчилан хэлэлцлээ. 

1.1.Суманд 2027 онд иргэн , гэр бүлийн хэрэгцээнд зориулан өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай-Асуудлыг Засаг дарга Н.Төмөрхуяг танилцууллаа.

1.2.Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 2026 оны эхний 10 сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилт, төсвийн зарцуулалтын тухай- Асуудлыг Д.Хишигсайхан танилцууллаа.

1.3.Сумын ИТХ-аас 2026 онд баталсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн тайлан хэлэлцэх-Асуудлыг П.Ганчимэг танилцууллаа.

1.4.Сумын Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2026 оны хэрэгжилтийн тайлан хэлэлцэх- Асуудлыг ЗДТГ-ын дарга Г.Нямханд танилцуулав.

1.5.Сумын 2026 оны төсөвт тодотгол оруулж батлах тухай-Асуудлыг санхүүгийн албаны дарга Г.Бямбасүрэн танилцуулав.

1.6.Хоршоо хөгжүүлэх сангаас олгох зээлийн Хяналтын зөвлөлийг шинэчлэн байгуулж, зээлийн олгох дээд хязгаарыг тогтоон, зээлийн тэргүүлэх салбар чиглэлийг батлах тухай-Асуудлыг А.Бадамханд танилцуулав.

1.8.Эрүүл мэндийн төвийн үндсэн хөрөнгийг актлах, бүртгэл авах тухай- Асуудлыг Т.Пүрэв-Очир танилцуулав.

 

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11299
8722 / 77%
1162 / 10%
408 / 4%
1007 / 9%