2026 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XIII хуралдаан ЗДТГ-ын Иргэний танхимд хуралдлаа. Хуралдаанд:ИТХ-ын дарга Б.Мөнхтөр, ИТХ-ын төлөөлөгч С.Болорсайхан, Б.Энхбаяр, Ч.Жадамба, Д.Очирбат, А.Оюунчимэг, Г.Бямбасүрэн, О.Даваадорж, Т.Пүрэв-Очир, Н.Төмөрхуяг, Л.Бат-Эрдэнэ, А.Мөнх-Эрдэнэ, Н.Мөнх-Эрдэнэ, Ж.Лхагважав, М.Оюунсүрэн нар оролцлоо. Хурлын ирц 71,4%-тай байв. Хуралд албан байгуулагуудын дарга эрхлэгч нар, ЗДТГ-ын албан хаагчид оролцлоо. Ээлжит XIII хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд:
1.Суманд 2027 онд иргэн, гэр бүлийн хэрэгцээнд зориулан өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай-Асуудлыг сумын Засаг дарга Н.Төмөрхуяг танилцууллаа.
2.Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 2026 оны эхний 10 сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүн, төсвийн зарцуулалт, гүйцэтгэлийн тайлан хэлэлцэх- Асуудлыг Байгаль орчны мэргэжилтэн Д.Хишигсайхан танилцууллаа.
3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2026 онд баталсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн тайлан хэлэлцэх- Асуудлыг хууль эрх зүйн мэргэжилтэн П.Ганчимэг танилцууллаа.
4.Сумын Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2026 оны хэрэгжилтийн тайлан хэлэлцэх- Асуудлыг сумын Засаг дарга Н.Төмөрхуяг танилцууллаа.
5.Сумын 2026 оны төсөвт тодотгол оруулж батлах тухай- Асуудлыг санхүүгийн албаны дарга Г.Бямбасүрэн танилцууллаа.
6.Хоршоо хөгжүүлэх сангаас олгох зээлийн Хяналтын зөвлөлийг шинэчлэн байгуулж, зээлийн олгох дүнгийн дээд хязгаарыг тогтоон, 2027 онд олгох зээлийн тэргүүлэх салбар, чиглэлийг батлах тухай- Асуудлыг ХАА-н тасгийн мэргэжилтэн А.Бадамханд танилцууллаа.
7.Үндсэн хөрөнгө актлах, шилжүүлэх, дахин үнэлэх, дуудлага худалдаагаар худалдан борлуулах, хөрөнгө шинээр бүртгэх тухай-Асуудлыг Засаг даргын орлогч дарга Т.Пүрэв-Очир танилцуулав.
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА







