Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хууль сурталчлах ажил зохион байгуулав.

2017-04-27

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаар "Хүүхдийн эрх хамгаалал, хөгжлийн талаарх" асуудлыг хэлэлцэж, 39 дүгээр тогтоолоор "Насанд хүрээгүй хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сарын аян"-ыг зохион байгуулах үүрэг чиглэлийг сумын Засаг даргад үүрэг болгосон. Уг ажлын хүрээнд баталсан удирдамжийн дагуу 04 дүгээр сарын 27-ны өдөр Иргэний танхимд худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл18 иргэнд сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга бөгөөд ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, ГХУСАЗСЗ-ийн гишүүн: ЗДТГ-ын МХУ-ын байцаагч, Дотоод ажил сургалт сурталчилгаа хариуцсан ажилтан, ЕБС-ийн Нийгмийн ажилтан, Цагдаагийн хэсгийн дарга болон Татварын улсын байцаагч нар Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины  хяналтын тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хүнсний тухай хууль тэдгээртэй холбогдох журам, дүрэм, тогтоол, шийдвэрийн талаар болон насанд хүрээгүй хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяны хүрээнд зохион байгуулах ажил, арга хэмжээний талаар танилцуулав. 

                                         ИТХ-ын ажлын алба 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%