Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын ГХУСАЗСЗ-ийн 2017 оны 2 дугаар хурлын мэдээллээс

2017-05-15

Сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-ийн 2017 оны 2 дугаар хурал 05 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагт Иргэний танхимд болов. Хуралд оролцсон нь: Зохицуулах зөвлөлийн дарга Г.Бямбасүрэн, нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, гишүүн: ЕБС-ийн Нийгмийн ажилтан А.Лхагвасүрэн, ЗДТГ-ын дарга Г.Нямханд, Соёлын төвийн эрхлэгч Б.Шүрэнцэцэг, МЭҮТ-ийн дарга Т.Тэрбиш, ЗДТГ-ын эрх  зүй сургалт суртачлилгаа хариуцсан ажилтан Б.Ганчимэг, 1-р багийн Засаг дарга Б.Батхишиг, 2-р багийн Засаг дарга Н.Бямбачулуун, 3-р багийн Засаг дарга Л.Батсайхан, 5-р багийн Засаг дарга М.Мягмар нар оролцож, ЭМТ-ийн дарга. Ч.Цэцэгмаа Мөрөнд сургалтанл БОХУ-ын байцаагч Д.Хишигсайхан Улаанбаатар хотод ажлаар , 4-р багийн Засаг дарга Ц.Анхбаяр хөдөө ажлаар тул, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч Ц.Даваадорж, хэсгийн цагдаа Р.Мягмарсүрэн нар тодорхойгү шалтгааны улмаас оролцсонгүй.
Хурлаар 5 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс Цагдаагийн хэсгийн дарга, ЭМТ-ийн дарга нар хуралд оролцоогүй тул тухайн албан тушаалтнуудын хэлэлцүүлэхээр төлөвлөгдсөн "Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар Цагдаагийн хэсгээс хэрэгэжүүлж байгаа арга хэмжээний, архидан согтуурахтай тэмцэх, хулгайн гэмт хэргийг бууруулах талаар талаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагын үүрэг оролцоог дээшлүүлэх туахй", Орон нутагт гарч буй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай" гэсэн мэдээллүүд хэлэлцэгдсэнгүй. 
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
1.ЕБС-ийн сурагчдын гэмт хэрэг зөрчлийн байдал, насанд хүрээгүй хүүхдийг хэрэг зөрчлөөс урьдчилаг сэргийлэх, хүмүүжил төлөвшлийг нь дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай-Асуудал хэлэлцүүлсэн: ЕБС-ийн Нийгмийн ажилтан А.Лхагвасүрэн
2.Сумын ГХУСАЗСЗ-өөс 2017 оны эхний 4 сарын байдлаар зохион байгуулсан ажил, арга хэмжэ, цаашид авах арга хэмжээний тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь:ЗЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж
3.Сургууль төгсөлтийн арга хэмжээний хүрээнд ГХУСАЗСЗ-өөс Зөвлөмж гаргаж, эргүүл, жижүүр томилон ажиллуулах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь:ЗЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%