Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 8 хуралдааны мэдээллээс

2017-05-17

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 8 дугаар хуралдаан 05 дугаар сарын 15-ны өдөр ИТХ-ын даргын өрөөнд болов. Оролцсон нь: ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн Тэргүүлэгч Ж.Лхагважав, Ч.Энхбаяр, Ц.Доржготов, Д.Оюунчимэг нар оролцож Тэргүүлэгч Б.Пүрэв-Осор, Л.Бат-Эрдэнэ нар оролцсонгүй. Хурлаар 8 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс Засаг даргын орлогч дарга, ЭМТ-ийн дарга, БОХУ-ын байцаагч нар гадна аймаг суманд ажлаар явсан тул 3 асуудлыг хойшлуулж дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд: 

1.Эрчим омгийн ямааг үүлдэр болгох талаарх орон нутгийн бодлого төлөвлөлтийн хэрэгжилтинй тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: МЭҮТ-ийн дарга Т.Тэрбиш

2.Хүнсний аюулгүй байдлыг хангах талаар зохион байгуулж байгаа ажил, арга хэмжээ, явуулж буй хяналт шалгалтын ажил, үр дүнгийн талаар -Асуудал хэлэлцүүлсэн нь: МЭҮТ-ийн дарга Т.Тэрбиш

3.Орон нутгийн орлогын төлөвлөгөөний биелэлтийн талаар-/Татвар төлөгчдийн өдрийг зохион байгуулах тухай/-Асуудал хэлэлцүүлсэн нь: Татварын улсын байцаагч Ж.Азжаргал-

4.Сум хөгжүүлэх сангийн журмын хэрэгжилтэд хяналт шалгалтч явуулсан үр дүнгийн тухай мэдээлэл-Асуудал хэлэлцүүлэх нь: ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн-

5. ИТХ-ын 2017 оны ээлжит бус 4-р хуралдаанаар хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцах-Асуудал хэлэлцүүлсэн нь: Асуудал санаачлагч субьект


Хурлаас гарсан шийдвэрийг ИХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол цэснээс үзнэ үү

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%