Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хэлэлцүүлэг зохион байгуулав.

2017-05-23

Тус суманд 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хүний эрх хөгжил төв төрийн бус байгууллагаас БОАЖЯ болон Де Нэйче Консерванси /TNC/ байгууллагын Монгол дах хөтөлбөрийн газраас хамтран хэрэгжүүлж буй "Хөгжлийг байгаль орчинд багатай төлөвлөх нь" төслийн хүрээнд явуулж байгаа "Монгол орны Хангай, Хөвсгөлийн экологийн бүс нутгийн хамгаалалтанд авах шаардлагатай экологийн чухал ач холбогдолтой газруудыг тусгай хамгаалатанд авах"  сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Уулзалт хэлэлцүүлэгт тусгай хамгаалалтанд оруулах санал хүргүүлсэн Эрчмийн нурууны орчмын газар нутгийн болон Олон голын ай сав газрын бүсэд амьдарч байгаа малчдын төлөөлөл 23 малчид, ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч, төрийн албан хаагчдын төлөөлөл 23 хүн оролцож, сагнал бодлоо илэрхийлсэн байна. Уг уулзалт хэлэлцүүлэгт оролцогчид Эрчмийн нурууны дагуу байгалийн үзэсгэлэнт газар нутгийг болон Олон голын ай сав газрын бүс нутгийг улсын тусгай хамгаалалтанд авахыг 100% санал нэгтэй дэмжиж байгааг илэрхийлэв. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%