Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 9-р хуралдааны мэдээллээс

2017-05-26

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 9-р хуралдаан 05 дугаар сарын 26-ны өдөр ИТХ-ын даргын өрөөнд хуралдав. Хуралд ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, Тэргүүлэгч Б.Пүрэв-Осор, Ж.Лхагважав, Ч.Энхбаяр, Ц.Доржготов нар оролцож, Тэргүүлэгч Л.Бат-Эрдэнэ, Д.Оюунчимэг нар чөлөө авсан тул оролцсонгүй. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийн явцын тухай /2017 оны эхний 5 сарын байдлаар/-Асуудал хэлэлцүүлсэн нь: Засаг даргын орлогч дарга Ч.Цэдэвсүрэн
2. ИТХ-ын дэргэд ЕБС-ийн сурагчдын "Хүүхдийн индэр" оролцооны бүлэг байгуулах саналын тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИТХТ-ийн нарийн бичгийн дарга
3.Зардал гаргах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь:ИТХТ-ийн нарийн бичгийн дарга
Хурлаас гарсан шийдвэрийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол цэснээс үзнэ үү

                                              ИТХ-ын ажлын алба 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%