Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

1-р багийн ИНХ-ын 3 дугаар хуралдааны мэдээллээс

2017-05-31

Тус сумын 1-р багийн ИНХ-ын 3 дугаар хуралдаан 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр сумын Соёлын төвд хуралдав. Хуралд 280 гаруй өрхийн төлөөлөл 50-иад иргэд оролцов. Хурлыг ИНХ-ын Тэргүүлэгч Д.Хишигсайхан удирдав. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
1.Багийн Засаг даргын сонгогдсоноос хойшхи хугацаанд хийсэн ажлын тайлан/2016.12 сараас2017.05 сар/-Асуудал хэлэлцүүлсэн нь: Багийн Засаг дарга Б.Батхишиг
2.ОНХС-ийн хөрөнгөөр 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг батлах-Асуудал хэлэлцүүлсэн нь: Багийн Засаг дарга Б.Батхишиг
3.Багийн нутаг дэвсгэрийн өвөлжөө, хаваржааны газрыг чөлөөлөх, зусаж намаржих газар нутгийг тогтоох саналын тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Багийн Засаг дарга Б.Батхишиг
4.Багт "Бэлчээр ашиглалтын ажлын хэсэг байгуулах саналын тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Багийн Засаг дарга Б.Батхишиг
5.Багийн нутаг дэвсгэрээр дайруулан төмөр зам тавих асуудлыг дэмжих эсэх саналын тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Багийн Засаг дарга Б.Батхишиг
Тус хуралд сумын Засаг дарга, Засаг даргын орлогч дарга Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийн тухай болон ОНХС, худалдан авах ажиллагааны талаар холбогдох мэдээллийг танилцуулж, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, тус багаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч Ч.Энхбаяр нар оролцож, хийж хэрэгжүүлж байгаа ажил, холбогдох хууль тогтоомж, ГХУСА, цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийв.
 Хурлаас гарсан шийдвэрийг ИНХ-ын тогтоол цэснээс үзнэ үү
                          ИТХ-ын ажлын алба 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%