Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

"Хүүхдийн индэр" оролцооны бүлгийн хуралдааны нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдав

2017-05-31

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн хүрээнд "Хүүхдийн засаглал" -ыг бий болгох санал санаачилгыг дэмжин Нутгийн удирдлагын шийдвэр гаргах түвшинд хүүхдийн санал бодлыг тусгах, нийгмийн оролцоог дээшлүүлэх зорилгоор сумын ИТХ-ын дэргэд байгуулсан ЕБС-ийн "Хүүхдийн индэр" оролцооны бүлгийн нээлтийн хуралдаан 05 дугаар сарын 31-ны өдөр Нутгийн удирдлагын ордны "Шууд ардчилал-иргэний оролцооны танхим"-д зохион байгуулагдав. Уг арга хэмжээг сумын ИТХ-аас дэмжин зохион байгуулж, нээлтэд сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, Засаг даргын орлогч дарга нар оролцов. Уг хуралдаан нь ИТХ-ын зарчмаар ажиллахаар байгуулагдсан 21 хүүхдийн төлөөлөл бүхий "Мини ИТХ" бөгөөд бүлгийн чиглүүлэгч багш нь ЕБС-ийн Нийгмийн ажилтан юм.Анхдугаар хуралдаанаас бүлгийн ахлагчийг болон 5 тэргүүлэгч гишүүдийг сонгож, орон нутаг дэх хүүхдийн эрх хамгааллын хүрээнд сумын төвийн нийтийн эзэмшлийн талбайн эвдэрсэн гэрэлтүүлэг, камеруудыг засах саналыг ИТХ, Засаг  даргад хүргүүлэв. "Хүүхдийн инхдэр" оролцооны бүлгийн гишүүд нь 06 сарын 01-ний өдрийн эх үрсийн баярын нээлтийн арга хэмжээнд зохион байгуулалтын хэлбэрээр оролцож, сонгогдсон бүлгийн ахлагч, төлөөлөл нь үг хэлэхээр шийдвэрлэсэн байна. Сумын ИТХ-аас "Хүүхдийн индэр" оролцооны бүлгийн сурагчдад хүүхдийн баярыг тохиолдуулан бэлэг гардуулсан бөгөөд бүлгийн гишүүд сумын Засаг дарга, ИТХ-ын дарга өрөөгөөр орж ажилтай нь танилцав. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%