Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

5-р багийн ИНХ-ын 3 дугаар хуралдааны мэдээллээс

2017-06-05

Тус сумын 5-р багийн ИНХ-ын 3 дугаар хуралдаан 06 дугаар сарын 05-ны өдөр сумын Соёлын төвд хуралдаж, 210 гаруй өрхийн төлөөлөл 70-аад иргэд оролцов. Хурлыг ИНХ-ын дарга Б.Пунцагбалжир нээж удирдав. Тус багаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч Д.Зоригтбаатар, Э.Хадбаатар хуралдаанд оролцож иргэдийн санал хүсэлтийг сонсож, ИНХ-ын ажлын хэсэгт ажиллаж, зохион байгуулалтанд туслав. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд. 
1.Багийн Засаг даргын сонгогдсоноос хойшхи хугацаанд хийсэн ажлын тайлан хэлэлцэх /2016.12 сараас 2017 оны 05 сар/-Асуудал хэлэлцүүлсэн нь: багийн Засаг дарга М.Мягмар
2.ОНХС-ийн хөрөнгөөр 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын саналыг хэлэлцэж, эрэмбэлэх-Асуудал хэлэлцүүлсэн нь: багийн Засаг дарга М.Мягмар
3.Журам хэрэгжүүлэх тухай /Багийн хэмжээнд хог хаягдлыг цуглуулах тээвэрлэх устгах/Асуудал хэлэлцүүлсэн нь: багийн Засаг дарга М.Мягмар
Хурлын дараа ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, БОХУ-ын байцаагч, Халамжийн мэргэжилтэн, ЕБС-ийн Нийгмийн ажилтан нар холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл хийв. 
Хурлаас гарсан шийдвэрийг ИНХ-ын тогтоол цэснээс үзнэ үү

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%