Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 10 хуралдааны мэдээллээс

2017-06-19

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 10 дугаар хуралдаан 6 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагт ИТХ-ын даргын өрөөнд хуралдав. Хуралд оролцсон нь: ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, Тэргүүлэгч Ж.Лхагважав, Л.Бат-Эрдэнэ, Ц.Доржготов нар оролцож, Тэргүүлэгч Ч.Энхбаяр, Б.Пүрэв-Осор нар хөдөө ажлаар явсан, Д.Оюунчимэг Улаанбаатар хотод амарч байгаа тул оролцсонгүй. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
1. "Элэг бүтэн Монгол хөтөлбөр"-ийг орон нутагт зохион байгуулах ажлын хэсэг байгуулах-Асуудал хэлэлцүүлсэн нь: Сумын Засаг дарга
2.Сумын баяр наадмын товыг өөрчлөх саналын тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Сумын Засаг дарга
3.Сумын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Сумын Засаг дарга
4.Зардал гаргах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИТХТ-ийн нарийн бичгийн дарга
5.Урамшил олгох тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИТХТ-ийн нарийн бичгийн дарга
6.Шагналд тдорхойлох тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: Соёлын төвийн эрхлэгч Б.Шүрэнцэцэг
Хурлаас баталсан шийдвэрийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол цэснээс үзнэ үү
                             ИТХ-ын иажлын алба 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%