Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

4-р багийн ИНХ-ын 3-р хуралдааны мэдээллээс

2017-07-04

Тус сумын 4-р багийн ИНХ-ын  ээлжит сонгуулийн бүрэн эрхийн хугацааны 3 дугаар хуралдаан 06 дугаар сарын 30-ны өдөр багийн Соёлын төвд болов. Хуралд 150 өрхийн төлөөлөл 343 иргэн оролцов. Хурлыг ИНХ-ын дарга П.Мягмарсүрэн нээж удирдав. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. 
1.ОНХС-ийн хөрөнгөөөр 2018 онд сум, багийн хэмжээнд хийж хэрэгжүүлэх ажлын саналыг эрэмбэлэх тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИНХ-ын дарга П.Мягмарсүрэн
2.Багийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сайн дурын нөхөрлөл байгуулах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИНХ-ын дарга П.Мягмарсүрэн
3.Төмөр замыг нутаг дэвсгэрээр дайруулж тавиулах эсэх асуудлыг хэлэлцэх тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИНХ-ын дарга П.Мягмарсүрэн
4.Багийн Засаг даргын сонгох тухай /Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль/-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИНХ-ын дарга П.Мягмарсүрэн
Тус хуралд ЗДТГ-ын дарга Г.Нямханд, Халамжийн мэргэжилтэн Б.Нямдаваа, Байгаль хамгаалагч Б.Жаргалсайхан нар оролцож, холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл хийв. 
Хурлаас гарсан шийдвэрийг ИНХ-ын тогтоол цэснээс танилцана уу

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%