Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Ойн баяраар хөдөлмөр, бүтээлээ үнэлүүллээ.

2017-09-22

     Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын 96, аймаг байгуулагдсаны 86 жил, Төмөрбулаг сумын 92 жил, Соёлын төв үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баяраар МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ЕБС-ийн Монгол хэлний багш Ц.Нарантуяа, Соёлын төвийн хөгжмийн багш Б.Энхжаргал нар "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар, Соёлын төвийн ахмад С.Даваадорж Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдэг шагналаар, ардын авъястан Д.Дэлгэрмаа БСШУЯ-ны "Жуух бичиг" шагналаар, ардын авъяастан ахмад уран сайханч Н.Бямбаа Хөвсгөл аймгийн ИТХ-ын дээд шагнал "Хөвсгөл-Од" шагналаар, Ж.Сосорбарам "Хүндэт тэмдэг" шагналаар, Н.Мягмарчулуун Аймгийн Тэргүүний ажилтан" цол тэмдэг" шагналаар, Аймгийн ЗД-ын "Жуух бичиг" шагналаар Хүүхдийн цэцэрлэгийн туслах багш Б.Өнөржаргал, ардын авъяастан М.Нямдэлгэр "Аймгийн ЗДТГ-ын баярын бичиг"-ээр, МУ-ын сайн малчин Е.Магсар, Г.Төөчөө, Соёлын төвийн эрхлэгч Б.Шүрэнцэцэг, ажилтан Б.Пүрэв-Осор нар Төмөрбулаг сумын дээд шагнал "Нутгийн бахархал" шагналаар тус тус шагнагдсан.  Мөн 2017 оны 8-р сарын 07-ноос 08-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсэн сумын Эрүүл мэндийн байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн баяраар ЭМ-ийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан “Эрүүлийн мэндийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр бага эмч Л.Мөнхбат, Д.Нарангэрэл, НЭМ-ийн ажилтан Б.Наранчимэг, асрагч С.Оюунсүрэн,  нар, “ЭМЯ-ны жуух бичиг”-ээр бага эмч  Ж.Ариунжаргал, Аймгийн ИТХ-ын дээд шагнал “Хөвсгөл-Од” шагналаар тус сумын уугуул эх баригч эмчээр олон жил ажилласан Жамьяандоржийн Доржсүрэн, Аймгийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр Т.Ичинхорлоо, Д.Оюунцэцэг, Ё.Цэрэнпил нар, Аймгийн “Тэргүүний ажилтан”-аар тогооч Д.Нэргүй, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр нярав М.Азбилэг, аймгийн ЗДТГ-ын “Баярын бичиг”-ээр галч Д.Сандагсүрэн, асрагч Т.Зүмбэрэлдорж нар, Төмөрбулаг сумын дээд шагнал “Нутгийн бахархал” шагналаар ЭМТ-ийн дарга Ч.Цэцэгмаа,их эмч Д.Мэнджаргал, эх баригч, бага эмч Ж.Баянмөнх нар, Сумын ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр их эмч Б.Рагчаасүрэн, ахлах сувилагч Б.Хишигжаргал, дүн бүртгэгч бага эмч Ж.Ариунжаргал нар шагнагдлаа. 

Мэдээллийн эх сурвалж: ИТХ-ын төлөөлөгч Ч.Цэдэвсүрэн

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%