Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын баяр наадам, Соёлын төвийн 70 жилйин ойн баярын мэдээллээс

2017-09-22

Ардын хувьсгалын 96, аймаг байгуулагдсаны 86 жил, Төмөрбулаг сумын 92 жил, Соёлын төв үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баяр цэнгэл наадмыг 7-р сарын 20,21,22-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсэн. Ойн баярын хуралд сумын ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн  оролцон мэндчилгээ дэвшүүлж, Соёлын төвийн байгууллагын хамт олонд "Сумын ИТХ-ын Хүндэт өргөмжлөл" дурсгалын зүйлийг гардуулж, аймаг, сумын ИТХ-ын шагналаар урлаг соёлын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүсийг шагнаж урамшуулав.

Хурдан морьдын уралдаан хурдан азарганы уралдаанаар эхэлж 6 насны 230 шандаст хурдан хүлгүүдийн уралдсанаас:

     Азарганы уралдаанд 37 хурдан ажнай хүлгүүд тоосоо өргөж унаач  А.Мөнхчулууны унаж хурдлуулсан тус сумын морин спорт уяачдын холбооны тэргүүн 1-р багийн уяач Ц.Доржготовын Марзан халиун халзан магнайлж,, аман хүзүүнд  4-р баг  Б.Батхуягийн хүрэн, 3-р 4-р багийн Аймгийн алдарт уяач А.Баясгалангийн халиун, 4-р байранд тус сумын уугуул Мөрөн сумын уяач Т.Нямбаатарын “Гетлер” хээр, 5-р байранд 1-р багийн уяач Ш.Алтанхуягийн хүрэн,

     Дааганы уралдаанд 48 хурдан даага шандас сорин уралдсанаас 2-р багийн уяач С.Батбаатарын бор, аман хүзүүнд Их-Уул сумын уяач Ганбатын өсгий цагаан хээр, 3-р байранд 5-р багийн уяач Н.Хадбаатарын халиун, 4-р байранд 4-р багийн уяач Б.Батхуягийн халиун, айргийн тавд 1-р багийн уяач Д.Очирсүмийн хээр,

     Их насны морьдын уралдаанд 52 ажнай хурдан хүлгүүд хурд хүчээ сорьсноос  4-р багийн ААУяач А.Баясгалангийн Хар түрүүлж, аман хүзүүнд 3-р баг САУяач Б.Мөнх-Эрдэний хонгор,  3-р байранд 5-р багийн уяач Н.Хадбаатарын буурал, 4-р байранд Их-Уул сумын уяач Д.Сэргэлэнгийн хүрэн, айргийн тавд 3-р багийн уяач М.Өсөхбаярын суунаг улаан,

     Шүдлэн насны морьдын уралдаанд 45 хурдан ажнай шандас сорин уралдсанаас 4-р багийн САУяач Ц.Шинэбилэгийн хонгор аман хүзүүнд Их-Уул сумын уяач Г.Отгондаваагийн хүрэн, 3-р байранд Их-Уул сумын уяач Н.Жүгдэрийн сартай хээр, 4-р байранд Бүрэнтогтох сумын уяач Г.Энхбаатарын хээр, 5-р байранд 1-р багийн уяач Б.Дэлгэрсайханы өсхий цагаан хээр     

 Хязаалан насны морьдын уралдаанд 47 хурдан хүлэг хурд сорин уралдсанаас 1-р багийн САУяач Р.Батхуягийн хүрэн магнайлж, аман хүзүүнд 3-р багийн САУяач Б.Ариунсангийн айргийн 3-т Их-Уул сумын уяач Д.Сэргэлэнгийн ёндоо хүрэн айргийн 4-т Тосонцэнгэл сумын уяач Б.Маналсүрэнгийн хүрэн айргийн 5-д 3-р багийн уяач Б.Баттулгын сартай хонгор

     Соёолон насны морьдын уралдаанд 35 хүлэг гарааны газраас гарч шандас сорин уралдсанаас 5-р багийн уяач Х.Нямрагчаагийн хээр түрүүлж, аман хүзүүнд 1-р багийн уяач Б.Дэлгэрсайханы хар алаг, айргийн 3-т 2-р багийн САУяач Х.Ганбатын хээр, айргийн 4-т Рашаант багийн уяач Ц.Отгонтогтохын хул \, айргийн 5- 3-р багийн Б.Нямдоржийн хээр уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баярлууллаа.     

     Үндэсний бөх: Үндэсний бөхийн барилдаанд 128 бөх барилдсанаас бяр хүч, уран мэх цэгцэрсэн аймгийн арслан цолтой 3 /Батням, Хаш-Эрдэнэ, Сандагдорж/, аймгийн заан цолтон 2 /Энхзаяа, Баасанжав/, аймгийн харцага цолтон 1/ Хатанзоригт/, аймгийн начин цолтон 4 /Ган-Эрдэнэ, Гантулга, Пүрэвдорж, Өлзийсайхан,/ сумын заан цолтон 14, сумын харцага цолтон 1, сумын начин цолтон 5 нийт аймаг, сумын цолтой 30 бөх ардын баяр цэнгэл наадамдаа зүлэг ногоон дэвжээнд хүч үзэн зодоглож, зүүн барууныг манлайлан барилдсанаас  сумын заан Г.Ганбат 8 даван түрүүлж, залуу бөх Ц.Нямдорж үзүүрлэж сумын харцага цолны болзол хангаж, шөвгийн дөрөвд аймгийн харцага Хатанзоригт, залуу бөх Б.Өсөхбаяр нар үлдэж залуу бөх Б.Өсөхбаяр сумын начины болзол хангалаа. ИТХ-ын төлөөлөгч Э.Улсболд 4-5 настай хүүхдийн барилдаан зохион байгуулж, нийт 25 өсвөрийн бөхчүүд барилдсанаас түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн хүүхдүүдийг алт, мөнгө, хүрэл медаль өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

     Сурын харваа: Үндэсний сурын харваанд улсын мэргэн 1, Аймгийн мэргэн 3, Спортын мастер 4, Спортын дэд мастер 2  оролцож залуу харваачиддаа зааж сургаж, зөвлөсөн сайхан наадам боллоо. Эрэгтэй сурын харваанд 19 харваач оролцсоноос:

     1-р байранд Улсын мэргэн, спортын мастер Ш.Гансүх түрүүлж

     2-р байранд Спортын дэд мастер З.Батсүх,

     3-р байранд Аймгийн мэргэн, спортын дэд мастер Г.Чинбат нар,

Эмэгтэй сурын харваанд 7 харваач оролцсоноос:

     1-р байранд Мөрөн сумын залуу харваач Б.Бумдарь түрүүлж,

     2-р байранд Аймгийн мэргэн спортын мастер Ш.Отгончимэг,

     3-р байранд Мөрөн сумын залуу харваач Д.Энхцэцэг нар байр эзэлж алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав. Шагналыг сумын Засаг даргын орлогч, сурын холбооны тэргүүн Ч.Цэдэвсүрэн гардуулж баяр хүргэв. Үндэсний сурын харвааны ерөнхий шүүгчээр Ч.Цэдэвсүрэн, Самбарын шүүгчээр аймгийн мэргэн, спортын мастер Ш.Отгончимэг, Зурхайн шүүгчээр аймгийн мэргэн, спортын мастер Ш.Даваажаргал, спортын мастер Ч.Чинзориг, нарийн бичгийн даргаар Н.Хадбаатар нар ажиллав. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Соёлын төвийн 70 жилийн ойн баярын бай мөрий, шагнал урамшлын болон ном хэвлүүлэх зардалд зориулж 13 сая төгрөгийн хандив, дэмжлэг үзүүлсэн.


Мэдээллийн эх сурвалж: ИТХ-ын төлөөлөгч Ч.Цэдэвсүрэн 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%