Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын Эрүүл мэндийн төвийн 80 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэв.

2017-10-02

     Төмөрбулаг сумын түүхт 80 жилийн ой 2017 оны 8-р сарын 07-ноос 08-ны өдрүүдэд өргөн дэлгэр сайхан боллоо. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрийг аймагт хүргүүлснээр Аймгийн ИТХ-ын 2017 оны 6-р сарын 6-ны өдрийн 116 дугаар тогтоолоор эмч Х.Цэнд-Аюушийн алдрыг мөнхжүүлэх шийдвэр гарч тус сумын ЭМТ-ийг түүний нэрэмжит болгох арга хэмжээний нээлт ЭМТ-ийн өмнөх талбайд боллоо. Уг арга хэмжээнд Аймгийн ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр, Нэгдсэн эмнэлгийн дарга Чагнаадорж, сумын ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, сумын Засаг дарга Т.Эрдэнэбат, Төмөрбулаг сумын Нутгийн зөвлөлийн дарга Ё.Бадраа, Улаанбаатар хот дахь Мөрөн сумын нутгийн зөвлөлийн дарга Ц.Цэцэнзориг, ЭМТ-ийн дарга Ч.Цэцэгмаа, МУ-ын сайн малчин Ё.Магсар, Эрүүл мэндийн ахмад ажилтан Т.Даваасүрэн, Х.Цэнд-Аюуш агсны хань оролцож хөшөөний нээлтийн тууз хайчиллаа. Хөшөөний нээлтэнд оролцсон иргэд алтан гартай эмч Х.ЦэндАюуш агсанд зориулсан “Итгэлийн гэрэлтэй эмч танаа” дууны анхны сонсогчид боллоо. Баярын хуралд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүний ажлын албаны ажилтан Д.Мөнхжаргал, УИХ-ын гишүүний туслах В.Түвшинжаргал, Аймгийн ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр, Нэгдсэн эмнэлгийн дарга Чагнаадорж, сумын ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, сумын Засаг дарга Т.Эрдэнэбат, Green Gold ХХК-ны Ц.Цэцэнзориг, ЭМТ-ийн дарга Ч.Цэцэгмаа, Эмнэлгийн ахмад ажилтан Т.Даваасүрэн, ахмад эмч Ж.Доржсүрэн нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв. ЭМТ-ийн 80 жилийн ойн баярыг тохиолдуулан Сумын ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн мэндчилгээ дэвшүүлэн үг хэлж, ЭМТ-ийн хамт олонд "Сумын ИТХ-ын Хүндэт өргөмжлөл", дурсгалын зүйлийг гардуулж, ЭМ-ийн салбарт үр бүтээлтэй ажилласан 4 ахмад ажилтны аймгийн ИТХ-ын шагналаар, ЭМТ-ийн 3 эмчийг Төмөрбулаг сумын дээд шагнал "Нутгийн бахархал" шагналаар, хамгийн залуу 3 ажилтныг "ИТХ-ын хүндэт өргөмжлөл"  шагналаар шагнасан. Мөн сум орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Улаанбаатар хот дах Төмөрбулаг сумын Нутгийн зөвлөлийн болон Мөрөн сумын Нутгийн зөвлөлийн дарга тус сумын уугуул Ендонжамцын Бадраа, Цэнд-Аюушийн Цэцэнзориг нарыг Төмөрбулаг сумын дээд шагнал "Нутгийн бахархал" шагналаар шагнасан. 

     Үдэш нь “Энх цагийн бурхадын эгшиглэнт аялгуу” ЭМТ-ийн эмч, ажилчид болон сумын уран сайханчидтай хамтарч хүндэтгэлийн тоглолтыг Соёлын төвд зохион байгууллаа.

     Их нас, хязаалан, шүдлэн насны 120 гаруй хурдан буянууд Агтын голд тоосоо өргөн уралдсанаас түрүү, айргийн морьдын 1-р байрыг 800000, 2-р байрыг 600000, 3-р байрыг 500000, 4-р байрыг 300000, айргийн тавыг 300000 төгрөгөөр байлж шагнав.

     Улс, аймаг, сумын цолтой хүчит 64 бөх хүч чадал, уран мэх уралдуулан барилдсанаас аймгийн арслан Ц.Сандагдорж түрүүлж 800000 төгрөг, улсын начин А.Батмөнх үзүүрлэж 600000, улсын начин  Ч.Хөхчирэнгэр, аймгийн арслан Баттүвшин нар шөвгөрч тус бүр нь 300000 төгрөгөөр байлав.

     Намтар баян 80 жилийн түүхт ойгоор  80 бүтээлч ажил хийхээр 101 сая төгрөгийг төлөвлөн ажилласан байна.

ЭМТ-ийн төсвөөс 1.5 сая төгрөгөөр гадна талд 3, дотор талд 3 камер суурилуулсан.

350000 төгрөгийн хандиваар Эрүүл мэндийн төв нь дотоод сүлжээнд холбогдсон

Ажилчдын хүчээр гадна цементэн талбайгаа томсгож, шинээр явган хүний цементэн зам хийж, засварлав.

ЭМТ-ийн ажилтан Б.Баасанчулуун, С.Болорсайхан нар хандиваар шинэ гүйдэг хаалга хийж, үйлчлэгч Т.Зүмбэрэлдорж хайс шинээр хийсэн.

ЭМТ-ийг Ард түмний гавьяат эмч Хярваагийн Цэнд-Аюушийн нэрэмжит болж хөшөөг нь хийж сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний өрөөг бүрэн тоноглохоор болж, 1-р багийн 1000-т малчин Д.Сансарсайхан 4-н ортой дотрын палатыг, 3-р багийн малчин Оюун-Эрдэнэ, Оюунсайхан нар амбулторийн өрөөг, аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг алжаал тайлах өрөө, ирээдүйн босго төвийн өрөөг, “Оргил” ХХК-ны захирал Д.Батбаяр шинээр сувилагчийн өрөөг тохижуулж, ДЗОУБ ЭМТ-д 25 сая төгрөгийн хатуу зөөлөн эдлэлийг шийдвэрлэсэн.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн ажлын албаны ажилтан Д.Мөнхжаргал, УИХ-ын гишүүний туслах В.Түвшинжаргал нар эрүүл мэндийн түргэн тусламжийн УАЗ-31512 машины түлхүүрийг гардуулж хүн зоны эрүүл энхийн манаанд зүтгэж яваа эмч , ажилчдын ажиллах нөхцлийг сайжруулж, иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүртэх боломж бүрдлээ,

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан үе үеийн эмч ажилчдад хүргүүлсэн гарын бэлгийг гардууллаа

ДЗОУБ Хөвсгөл ОНХХ-өөс 25 сая төгрөгний эмнэлгийн зориулалтын ор, ширээ, сандал, матрас, хөнжил, дэр зэрэг хатуу зөөлөн эдлэлээр хангагдлаа  

Ойн баярын арга хэмжээнд зориулан хөдөөгийн багийн малчид бэлэн мөнгө болон малаар хандив тусламж өгч, төрийн байгууллагын ажилчдаас 1 өдрийн цалингийн хандив дэмжлэг үзүүлж, иргэд 3-н насны морьдийн 12 бай шагналыг, “Таван гол” жуулчны бааз хос морьтны тэмцээнийг, Равдандорж эрхлэгчтэй УБ хотын барилгын компани үндэсний сурын харвааг ивээн тэтгэж оролцсон.


Мэдээллийн эх сурвалж: ИТХ-ын төлөөлөгч Ч.Цэдэвсүрэн

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%