Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сургалт, зөвлөгөөнд оролцов.

2017-10-10

Мөрөн сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-өөс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дэлхийн зөн ОУБ-лагын Хөвсгөл ОНХХ-тэй хамтран модны болон малын хулгайн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан  "Хил залгаа сумдын хамтын ажиллагаа" сэдэвт сургалт зөвлөгөөнд сумын Засаг дарга, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын МЭҮТ-ийн дарга, байгаль хамгаалагч Б.Жаргалсайхан, Хэсгийн цагдаа Мягмарсүрэн, 2-р багийн Засаг дарга, 4-р багийн ИНХ-ын болон Засаг дарга нар оролцов. Зөвлөгөөний үеэр Мөрөн сумын ИТХ-ын дарга Нямдаваа, Төмөрбулаг сумын Засаг дарга Т.Эрдэнэбат нар ГХУСА-ын хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулж Зөвлөгөөнөөс гарсан уриалгыг хамтран хэрэгжүүлж ажиллахаар боллоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7387
5832 / 79%
958 / 13%
283 / 4%
314 / 4%