Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 15 дугаар хуралдааны мэдээллээс

2017-11-04

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 15 дугаар хуралдаан 10 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагт ИТХ-ын даргын өрөөнд болов. Хуралд ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, Тэргүүлэгч Б.Пүрэв-Осор, Ч.Энхбаяр, Л.Бат-Эрдэнэ, Ц.Доржготов нар оролцож, Тэргүүлэгч Ж.Лхагважав, Д.Оюунчимэг нар чөлөө авч, хурлын ирц 71.4%-тай байв. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
1.Өвөлжилтийн бэлтгэл ажлын биелэлтийн тухай мэдээлэл-Асуудал хэлэлцүүлсэн нь: Засаг даргын орлогч дарга Ч.Цэдэвсүрэн
2.ЕБС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн тайлан, 2017-2018 оны зорилтын талаар-Асуудал хэлэлцүүлсэн нь: Сургуулийн захирал Д.Мягмармаа
3.Хээлтүүлэгч мал маллахад баримтлах журам болон Эрчмийн хар ямааны цөм сүргийг маллахад баримтлах журам батлах-Асуудал хэлэлцүүлсэн нь: ЗДТГ-ын МЭҮТ-ийн мэргэжилтэн Б.Алтанцэцэг
4.Орон нутагт хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах үйл ажиллагааны журам батлах-Асуудал хэлэлцүүлсэн нь: ЗДТГ-ын БОХУ-ын байцаагч Д.Хишигсайхан
5.Сумын Эрүүл мэндийн төвийн байгууллагыг 2017-2021 онд хөгжүүлэх "Тогтвротой хөгжил-иргэний эрүүл мэнд" дэд хөтөлбөр батлах-Асуудал хэлэлцүүлсэн нь: ЭМТ-ийн дарга Ч.Цэцэгмаа
6.Тусламж олгох тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИТХТ-ийн нарийн бичгийн дарга 
           Хурлаас гарсан шийдвэрийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол цэснээс үзнэ үү
                                  ИТХ-ын ажлын алба 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%