Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

1-р багийн ИНХ-ын хурлын мэдээллээс

2017-11-06

Тус сумын 1-р багийн ИНХ-ын ээлжит 4 дүгээр хуралдаан 11 дүгээр сарын 03-ны өдөр сумын Соёлын төвд болов. Хуралд 70 орчим иргэд оролцов. Хурлыг багийн  ИНХ-ын дарга Н.Оюунбаатар нээж удирдав. Хурлаар дараахь асуудлуудыг хэлэлцэв. Үүнд: 
1.Сумын хэмжээнд мөрдөх "Отор нүүдлийг зохион байгуулах журам"-ын төсөл танилцуулж санал авах-Асуудал танилцуулах нь Багийн Засаг дарга Б.Батхишиг
2.Хээлтүүлэгч мал маллахад баримтлах журам танилцуулж, багийн бог малын хээлтүүлэгч маллах малчныг санал авч батлах-Асуудал танилцуулах нь Багийн Засаг дарга Б.Батхишиг 
3.Багийн нутаг дэвсгэрт зуны улиралд зусах айл өрхийн зуслангийн цаг хугацааны хуваарийг батлах-Асуудал танилцуулах нь Багийн Засаг дарга Б.Батхишиг
4.Багийн нутаг дэвсгэрийн ойн сангаас бэлтгэх модны тоо хэмжээний дээд хязгаарыг тогтоох-Асуудал танилцуулах нь Багийн Засаг дарга Б.Батхишиг
5.Багаас гадна, аймаг, суманд түр хугацаагаар оршин суугаа айл өрхийг  2017 оны түлшний модны ойн гоожингийн хураамжаас чөлөөүүлэх саналын тухай-Асуудал танилцуулах нь Багийн Засаг дарга Б.Батхишиг
Хуралд сумын ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга, МЭҮТ-ийн дарга, мэргэжилтэн нар оролцож холбогдох хууль тогтоомжийн талаар болон цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийв. Мөн тус багаас сумын ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон Л.Бат-Эрдэнэ, Ч.Энхбаяр, Л.Өлзийсайхан нар оролцож иргэдийн санал хүсэлтийг сонсов. 
Хурлаас гарсан шйидвэрийг ИНХ-ын тогтоол цэснээс үзнэ үү

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%