Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

2-р багийн ИНХ-ын хуралдаан боллоо.

2017-11-08

Тус багийн ИНХ-ын 2дугаар хуралдаан 11 сарын 06-ны өдөр багийн Соёлын төвд боллоо. Хуралд  нийт 180 гаруй өрхийг төлөөлөл болсон 120 гаруй иргэд оролцож хангалттай ирцтэйгээр хуралдав. 1.Багийн ИНХ-ын 2017-2020 онд хэрэгжүүлэх бодлогын үндсэн чиглэл батлах– Асуудал хэлэлцүүлсэн нь: ИНХ-ын дарга Д.Мөнхзул

2. Багийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр батлах –Асуудал хэлэлцүүлсэн нь: Багийн Засаг дарга Н.Бямбачулуун

3. Багийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сайн дурын нөхөрлөл байгуулах- Асуудал хэлэлцүүлсэн нь:Багийн Засаг дарга Н.Бямбачулуун

4. Багийн “Бэлчээр ашиглалтын ажлын хэсэг” байгуулах тухай –Асуудал хэлэлцүүлсэн нь:Багийн Засаг дарга Н.Бямбачулуун

5. 2017 онд шинээр өвөлжөө, хаваржааны хашааны газар эзэмших болон хадлангийн талбайны газар газар эзэмших иргэдийн саналыг хэлэлцэх тухай–Асуудал хэлэлцүүлсэн нь:Багийн Засаг дарга Н.Бямбачулуун

6.Багийн нутаг дэвсгэрээр дайруулан төмөр зам тавиулах асуудлыг дэмжих эсэх саналын тухай- Асуудал хэлэлцүүлсэн нь:Багийн Засаг дарга Н.Бямбачулуун

7. Сумын хэмжээнд мөрдөх “Отор нүүдлийг зохион байгуулах журмын төсөл танилцуулж, санал авах- Асуудал хэлэлцүүлсэн нь:ЗДТГ-ын МЭҮТ-ийн мэргэжилтэн Б.Алтанцэцэг

8. Хээлтүүлэгч мал маллахад баримтлах журам, танилцуулж, багийн хэмжээнд бог малын хээлтүүлэгчийн суурь маллах малчныг батлах – ЗДТГ-ын МЭҮТ-ийн мэргэжилтэн Б.Алтанцэцэг, Багийн Засаг дарга Н.Бямбачулуун 

Багийн ИНХ-ын хуралдаанд сумын Засаг дарга, МЭҮТ-ийн мэргэжилтэн Б.Алтанцэцэг, байгаль хамгаалагч Б.Жаргалсайхан,Татварын байцаагч Х.Даваачулуун болон сумын Эрүүл мэндийн дарга, эмч нар оролцож цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж, холбогдох хууль тогтоомжийг сурталчлав. Хурлын дараа багийн албадаас өдөрлөг зохион байгуулж, уралдаан тэмцээн зохион байгуулж, сумын Соёлын төвөөс урлагийн тоглолт, цэнгүүн зохион баййгуулав. 

Хурлаас гарсан шийдвэрийг ИНХ-ын тогтоол цэснээс үзнэ үү

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%