Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Аймгийн Засаг дарга багийн ИНХ-ын хуралдаанд оролцлоо.

2017-11-09

Тус  сумын 5-р багийн ИНХ-ын 4 дүгээр хуралдаан 11 сарын 05-ны өдөр сумын Соёлын төвд болж өнгөрлөө. Хурал эхлэхэд 246 өрхийн төлөөлөл болсон 78 иргэн хүрэлцэн ирсэн бөгөөд тус багийн ИНХ-ын хурал эхлэхээс дуусах хүртэлх үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Л.Ганболд, аймгийн ГХБХБГ-ын дарга Н.Бямбадорж, СТСХ-ийн мэргэжилтэн Т.Энхтуяа, ЭМГ-ын өсвөр үеийн эрүүл мэнд хариуцсан эмч Л.Оюунцэцэг, ХХААГ-ын Мал эмнэлгийн хэлтсийн дарга Б.Ганхуяг ,аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ахлах ажилтан Д.Идэрмөнх болон орон нутгийн телевизийн хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцож багийн анхан шатны хурлын үйл ажиллагаа хэрхэн зохион байгуулагдаж байгаатай газар дээр нь танилцаж, хуралд оролцсон иргэдэд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, холбогдох хууль тогтоомж, цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж, иргэдийн асуусан асуултад хариулж, санал хүсэлтийг сонсож ажилласнаар онцлог хурал боллоо. Багийн ИНХ-ын хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэв. Үүнд: 
1.Багийн Засаг даргын 2017 оны эхний 10 сард хйисэн ажлын тайлан хэлэлцэх-Асуудал хэлэлцүүлсэн нь Багийн Засаг дарга М.Мягмар
2.Багийн айл, өрхийн 2018 онд бэлтгэх түлшний модны дээд хязгаарын саналыг хэлэлцэх-Асуудал хэлэлцүүлсэн нь: Байгаль хамгаалагч Б.Жаргалсайхан
3.Багаас гадна аймаг, суманд түр хугацаагаар амьдарч байгаа болон өрх давхардуулж өрх босгосон айл өрхийг 2017 оны ойн гоожингийн төлбөр, хураамжаас чөлөөлүүлэх, хөнгөлөлт үзүүлэх саналыг хэлэлцэх- суудал хэлэлцүүлсэн нь: Байгаль хамгаалагч Б.Жаргалсайхан
4.Багийн иргэд, айл өрх, ААН-үүд нохой, муур тэжээх, эзэмшихэд мөрдөх журам батлах-Асуудал хэлэлцүүлсэн нь Багийн Засаг дарга М.Мягмар
5.Зөвлөл байгуулах тухай /Хог хагядлын сангийн журмын хэрэгжилтэнд болон сангийн хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавих/Асуудал хэлэлцүүлсэн нь: Багийн Засаг дарга М.Мягмар
Багийн ИНХ-д сумын ИТХ, ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд оролцож, цаг үеийн ажлын талаар болон холбогдрх хууль тогтоомжийн сурталчлав.
            Хурлаас гарсан шийдвэртэй ИНХ-ын тогтоол цэснээс танилцана уу

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%