Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

3--р багйин ИНХ-ын хуралдааны мэдээллээс

2017-11-09

Тус сумын 3-р багийн ИНХ-ын 4 дүгээр хуралдаан 11 сарын 08-ны өдөр тус багийн төвд болов. Хуралд 218 өрхийг төлөөлсөн 73 иргэн оролцов. Хурлыг ИНХ-ын дарга Л.Цэдэндамба нээж удирдав. Хурлаар дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.Үүнд: 
1. Багийн иргэд ААН, байгууллагаас 2018 онд ойгоос бэлтгэх модны тоо хэмжээний дээд хязгаарын саналыг хэлэлцэх-Асуудал хэлэлцүүлсэн нь: Байгаль хамгаалагч Б.Жаргалсайхан
2. Багаас гадна аймаг суманд түр хугацаагаар оршин суугаа болон давхардсан өрхийг 2017 оны ойн гоожингийн төлбөрөөс чөлөөлүүлэх саналыг хэлэлцэх- Асуудал хэлэлцүүлсэн нь: Байгаль хамгаалагч Б.Жаргалсайхан
3. Сумын хэмжээнд мөрдөх “Отор нүүдлийг зохион байгуулах журмын төсөл танилцуулж, санал авах- Асуудал хэлэлцүүлсэн нь:МЭҮТ-ийн дарга Т.Тэрбиш
4. Хээлтүүлэгч мал маллахад баримтлах журам, танилцуулж, багийн хэмжээнд бог малын хээлтүүлэгчийн суурь маллах малчныг батлах -ААсуудал хэлэлцүүлсэн нь: МЭҮТ-ийн дарга Т.Тэрбиш танилцуулах хугацаа 15 минут
5. Багийн бог малын хээлтүүлэгч маллах малчдыг батлах тухай - Асуудал хэлэлцүүлсэн нь:Багийн Засаг дарга Л.Батсайхан
6. 2018 онд шинээр өвөлжөө, хаваржааны хашааны газар болон хадлангийн талбайны газар газар эзэмших, шинээр гүн өрмийн худаг гаргах, уст цэгийн хайгуул хийх газрын талаар иргэдийн саналыг хэлэлцэх тухай Асуудал хэлэлцүүлсэн нь:Багийн Засаг дарга Л.Батсайхан
Хуралд сумын Засаг дарга, ЭМТ-ийн дарга, МЭҮТ-ийн дарга, Байгаль хамгаалагч Б.Жаргалсайхан нар оролцож цаг үеийн ажлын талаар болон холбогдох хууль тогтоомийн талаар мэдээлэл хийв. 
Хурлаас гарсан шийдвэрийг ИНХ-ын тогтоол цэснээ үзнэ үү

 

 

 

 

  

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%