Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

4-р багийн ИНХ-ын 4-р хурлын мэдээллээс

2017-11-14

     Тээл багийн ИНХ-ын 4-р хуралдаан 11 дугаар сарын 10-ны өдөр багийн Соёлын төвд боллоо. Хуралд нийт 264 өрхийн төлөөлөл болсон 85 иргэд оролцож хангалттай ирцтэйгээр хуралдав. Уг хуралдаанаар тус сумын багуудын 2017 оны ээлжит хуралдаан өндөрлөж байна. Багийн ИНХ-аар дараахь асуудлудыг хэлэлцэв.

1.            Хээлтэгч мал эзэнтэй болгох тухай- БИНХ-ын дарга Мягмарсүрэн

2.            Ойгоос бэлтгэх модны ноогдуулалтыг баталж, зарим өрхийг албан татвар ноогдлоос чөлөөлөх саналын тухай- Байгаль хамгаалагч Ч.Амаржаргал

3.            Ойн мэргэжлийн байгууллагад ойн санг гэрээгээр эзэмшүүлэх хүсэлтийг хэлэлцэх тухай-  Нутгийн тул ХХК (Ойн мэргэжлийн байгууллага) Д.Түмэнжаргал

4.            Багийн Засаг даргын тайлан- БЗД Ц.Анхбаяр

5.            Багийн хуримтлалын санг (2017 оны 3-р сарын 17-ны 1-р хуралдаанаар батлагдсан) шинэчлэн батлах тухай- БИНХ-ын дарга Мягмарсүрэн асуудлуудыг хэлэлцэв.

     Багийн ИНХ-ын хуралдаан дээр сумын Засаг дарга Т.Эрдэнэбат соёл урлаг, спорт, ХАА-н салбарт олон жил хөдөлмөрлөсөн тус багийн иргэн  Тавхайн Должинсүрэнд ( МУ-ын ерөнхийлөгчийн 2017 оны 10-р сарын 23-ны өдрийн 38-р зарлиг ) төрийн дээд шагнал “Алтан гадас” одонг гардуулав. БИНХ-ын  хуралдаанд сумын Засаг дарга Т.Эрдэнэбат, ЗД-ын орлогч Ч.Цэдэвсүрэн, МЭҮТ-ийн дарга Т.Тэрбиш, байгаль хамгаалагч Ч.Амаржаргал, НД-ын байцаагч Б.Болорцэцэг оролцож сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж, холбогдох хууль тогтоомжийг сурталчилж, “Хээлтэгч мал маллахад баримтлах журам”, “Хог хаягдал. цуглуулах, тээвэрлэх, устгах журам”-ын талаар сонсох ажиллагаа явуулав. БИНХ-ын хуралдаан дээр сар бүрийн 5-ны өдрийг “Иргэдээ сонсох өдөр” болгохоор шийдвэрлэв. Сумын ЭМТ-ийн Эх баригч С.Болорсайхан, лаборант П.Цэнд-Аюуш нар иргэдийг үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулсан. Соёлын төвийн эрхлэгч Б.Пүрэв-Осор, бүжгийн багш Д.Цэрэннадмид, номын санч М.Нямдэлгэр, үйлчлэгч О.Цэдэндамба нар иргэдэд урлаг соёлоор үйлчилж хурлын дараа бүжиг цэнгүүн зохион байгуулавБагийн Засаг дарга Ц.Анхбаярын гэр бүл, аймгийн алдарт уяач А.Баясгалангийн хамт багийн “Иргэний оролцооны танхимыг мебель ширээ, сандал, шкафаар бүрэн тоноглосон нь багийн төвүүдэд санаа авмаар шинэлэг ажлын нэг байлаа.

Хурлаас гарсан шйидвэрийг ИНХ-ын тогтоол цэснээс үзнэ үү

 Мэдээллийн эх сурвалж: ИТХ-ын төлөөлөгч Ч.Цэдэвсүрэн

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%