Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Төрийн одон медалиар шагнадлаа

2017-11-14

     Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2017 оны 10 дугаар сарын 23 ны өдрийн 38-р зарлигаар Т.Должинсүрэнд 68380 дугаартай төрийн дээд шагнал “Алтан гадас” одонг сумын Засаг дарга Т.Эрдэнэбат 4-р багийн ИНХ дээр гардуулж өгч баяр хүргэлээ.

     Т.Должинсүрэн нь 1971 онд Бүх ард түмний урлагийн наадмын нутгийн ардын дууны төрөлд алтан медаль, 1981 онд урлагийн наадмын нутгийн ардын дууны төрөлд мөнгөн медаль, Улсын “Шилдэг ардын авъяастан” тэмдэгтэй, 1966 оны Бүх ард түмний спортын бөөрөнцөг, зээрэнцэгийн төрөлд улсын 1-р зэрэг хүртсэн.

     Мал аж ахуйн салбарт олон жил хөдөлмөрлөснөөс 1978, 1982 онд “Сумын аварга малчин”, “Тэргүүний нэгдэлчин” тэмдэг, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль, Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан тэмдгээр тус тус шагнагдсан. Урлаг, спорт, МАА-н салбарт жигдхэн амжилт үзүүлсэн манай сумын шилдэг хүмүүсийн нэг.

     Төрийн дээд шагнал хүртсэн Т.Должинсүрэнд сумын удирдлагууд, үр, хүүхэд, ач зээ, ах дүү төрөл төрөгсөд, нутгийн олон нь хүндэтгэл үзүүллээ. Үдэш нь ажил хөдөлмөрөө үнэлүүлсэн Т.Должинсүрэн, түүний үр хүүхдүүд багийн Иргэний оролцооны танхимд хүндэтгэлийн цайллага зохион байгууллаа.

 

 

Мэдээлийн эх сурвалж: ИТХ-ын төлөөлөгч Ч.Цэдэвсүрэн

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%