Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 16 дугаар хуралдааны мэдээллээс

2017-11-28

Тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 16 дугаар хуралдаан 11 сарын 28-ны өдөр ИТХ-ын даргын өрөөнд эхлэв. Хурал эхлэхэд хуралд оролцох Тэргүүлэгчдийн ирц 100%-тай байсан бөгөөд Тэргүүлэгч Ц.Доржготов эхний асуудал хэлэлцэх үеэр, Тэргүүлэгч Д.Оюунчимэг 3 дах асуудал хэлэлцэж дууссаны дараа хурлаас чөлөө авав. Хуралд ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, Тэргүүлэгч Б.Пүрэв-Осор, Ж.Лхагважав, Ч.Энхбаяр, Л.Бат-Эрдэнэ нар бүрэн оролцов. Хурлаар 7 асуудал хэлэлцэхээр төлөвлсөснөөс "Сумын Байгаль орчин тогтвортой хөгжлийн тасгийн 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлыни тайлан", "Суманд 2017 онд хуваарилагдсан "Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлын зарцуулалт, үр дүнгийн тухай мэдээллийг  ИТХ-ын Тэргүүлэгчдэд урьдчилан  цахим хаягаар нь болон цаасан хэлбэрээр 1-ээс доошгүй өдөрийн өмнө хүргүүлэн танилцуулж мэдээллээр хангаагүй гэж үзэн хэлэлцэхгүй буцааж дараах 5 асуудлыг хэлэлцэв. Үүнд:
1."Эрх зүйн хөтөч" багийн бүрэлдэхүүнийг байгуулах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ЗДТГ-ын Эрх зүй сургалт сурталчилгаа хариуцсан ажилтан Г.Нямханд
2.Шагналд тодорхойлох тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИТХТ-ийн нарийн бичгийн дарга
3. Зардал гаргах тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИТХТ-ийн нарийн бичгийн дарга
4.Журам баталж, бэлчээрийн газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай-Асуудал Хэлэлцүүлсэн нь /Сумын Засаг дарга, Танилцуулсан нь ЗДТГ-ын МЭҮТ-ийн дарга Т.Тэрбиш
5.ИТХ-ын хуралдаанн тов тогтоох тухай-Асуудал хэлэлцүүлсэн нь: ИТХ-ын дарга 
Хурлаас гарсан шийдвэрийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол цэснээс үзнэ үү

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%