Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Худалдаа үйлчилгээ эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулав.

2017-11-28

 Тус сумын худалдаа үйлчилгээ эрхлэгч нартай 2017 оны 11 сарын 28-ны өдрийн 10 цагт Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд сумын Засаг дарга, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга,  Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, ЗДТГ-ын МЭҮТ-ийн дарга бөгөөд хүнсний аюулгүй байдал байдал хариуцсан байцаагч, Татварын байцаагч нар уулзалт арга хэмжээг зохион байгуулав. Уг арга хэмжээнд  20 -иод  хувиараа хөдөлмөр эрхлэгчид оролцов. Уулзалтын хүрээнд орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран хэрэгжүүлэх талаар болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай хууль түүнтэй нийцүүлэн гаргасан холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг мөрдөх талаар мэдээлэл хийв. Мөн шинээр мөрдөгдөж байгаа Зөрчлийн тухай хуулийн талаар танилцуулж, санал хүсэлтийг нь сонсож, нутгийн удирдлагын байгууллагаас гаргаж байгаа бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, мөрдөж ажиллах талаар чиглэл өгөв. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%