Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Орон нутгийн нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нартай уулзалт зохион байгуулав.

2017-11-28

Тус суманд Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг "Хөвсгөл замын илч"ХХК-ны жолооч нарын төлөөлөлтэй 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Иргэний танхимд сумын Засаг дарга, ЗД-ын орлогч дарга, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, Татварын байцаагч,ЗДТГ-ын МХУ-ын байцаагч  нар уулзалт зохион байгуулав. Уулзалтын үеэр тус суманд шинээр томилогдон ирж ажиллаж байгаа Цагдаагийн хэсгийн төлөөлөгчийг танилцуулж, иргэдээс гарсан санал хүсэлтийг шийдвэрлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, журмын хэрэгжилтийг хангуулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, нийтийн тээврийн үйлчилгээний стандартыг мөрдүүлж, чанарыг сайжруулах талаар мэдээлэл үүрэг чиглэл өгөв. Цагдаагийн хэсгийн төлөөлөгч,  МХУ-ын байцаагч нар шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулийн талаар танилцуулж, санал хүсэлтийг сонсов. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%