Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сургалт зохион байгуулагдав.

2017-11-29

Сумын баг, байгууллагын дарга эрхлэгч, төрийн байгууллагын ажилтан албан хаагчдын дунд Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээхий хүрээнд Дэлхий зөн ОУБ-ын Хөвсгөл ОНХХ-ийн дэмжлэгтэйгээр 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Иргэний танхимд "Бэлэн бай-аюулгүй өрх" сэдэвт сургалт зохион байгуулагдав. Ур сургалтанд 30 гаруй ажилтнууд оролцов. Сургалтыг сумын ЗДТГ-ын дарга, ЭМТ-ийн дарга нар хөтөлбөрийн дагуу явуулав. Сургалтын үеэр сумын ИТХТ-ийн нарийн бичгийн дарга төрийн албан хаагчдад дараах чиглэлээр мэдээлэл хийж, үүрэгжүүлэв. Үүнд: Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, ИТХ түүний Тэргүүлэгчдээс баталсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг үр дүнтэй хангуулж ажиллах, ГХУСА-ыг баг, байгууллагын хэмжээнд чанартай зохион байгуулах, ИТХ-ын "khural. mn" цахим сайтын болон сумын дэд сайтын ашиглалтыг сайжруулж, мэдээ, мэдээллийг оруулж ажиллах, МУЗН-ийн үйл ажиллагааг дэмжиж татвар хандив оруулах ажлыг эрчимжүүлэх талаар мэдээлэл хийв. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%