Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

"Гэр бүл дэх хүүхэд хамгаалал" өдөрлөг зохион байгуулагдав.

2017-11-30

Хөвсгөл аймаг 2017 оныг Хариуцлага хамтын ажиллагааны жил болгон зарласантай холбогдуулан тус суманд 11 сарын 24-нд “Гэр бүл дэх хүүхэд хамгаалал” сэдэвт өдөрлөгийг Сумын Хүүхэд хамгааллын хамтарсан баг, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулав. Уг хэмжээнд баг бүрийн эцэг эхийн төлөөлөл 90 хүн оролцсон бөгөөд энэхүү арга хэмжээг Дэлхийн зөн ОУБ-ын Хөвсгөл ОНХХ-өөс хамтран зохион байгуулж, ДЗОУБ-аас үдийн цайны зардал 120 хүний 2500 төгрөгөөр тооцож 300.000, шагналын зардал 45000 төгрөг, нийт 345000 төгрөгний санхүүжилт олгосон. Хүүхэд хамгааллын хамтарсан багийн бүрэлдэхүүнээс сургалт явуулснаар өдөрлөгт оролцсон эцэг эхчүүд хүүхэд хамгааллын хууль тогтоомж, хамтарсан багийн үйл ажиллагааны талаар, хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэж хүүхдээ хүмүүжүүлэх, осол гэмтэлээс урьдчилан сэргийлэх, анхан шатны тусламж үзүүлэх талаар мэдлэгтэй болж, эрх нь зөрчигдсөн хүүхэд эцэг, эх, иргэн, хөршийнхөө талаар сумын хамтарсан багт мэдээллэж хамтран ажиллахаар болсон байна.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%