Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтнуудын анхдугаар зөвлөгөөн болов.

2017-12-06

Хөвсгөл аймгийн ИТХ-аас Монгол Улсад Нутгийн удирдлагын шинэ тогтцолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан "Хөвсгөл аймгийн Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтнуудын анхдугаар зөвлөгөөн"-ийг 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулав. Зөвлөгөөнд тус сумын ИТХ-ын дарга, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга ИТХ-ын төлөөлөгч Ч.Цэдэвсүрэн, Т.Эрдэнэбат, ИНХ-ын дарга, Н.Оюунбаатар нар оролцов.Зөвлөгөөнийг аймгийн ИТХ-ын дарга нээж үг хэлэв. Зөвлөгөөнд оролцогчдод аймгийн Засаг дарга Л.Ганболд "ИТХ, Засаг даргын хамтын ажиллагаа" сэдвээр,  аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Ц.Гончиг "Нутгийн өөрөө удирдах байгууллагын тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам" сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлэв. УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа суурь хуулиуд болон ЗЗНДТНТУХ, Сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай  хууль гэх мэт 5 гол хуулийн өөрчлөлт,  шинэчлэлтийн төслийн талаар танилцуулж, зөвлөгөөнд оролцогчдын санал хүсэлтийг сонслоо. Зөвлөгөөнд оролцогчдоос 20 төлөөлөгчид Нутгийн өөрөө удирдах байгууллагын хууль эрх зүйн орчин сайжруулах, үйл ажилlагааг нь дээшлүүлэх талаар санал, бодлоо илэрхийлэв. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%