Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Авлигын эсрэг-миний санал" илтгэлийн уралдааан зохион байгуулагдав.

2017-12-07

Тус сумын ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Авилгын эсрэг хэмтдаа" хууль сурталчлах ажлын хүрээнд жил бүрийн Олон улсын Авлигын эсрэг өдрийг тохиолдуулан  Монгол Улсын баатар Дугарын Гунгаагийн нэрэмжит ЕБС-ийн 10-12-р ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "Авилгын эсрэг-миний санал" илтгэлийн уралдааныг 12 сарын 07-ны өдөр Нутгийн удирдлагын ордны "Иргэний танхимд" зохион байгуулав. Илтгэлийн уралдааны 2-р шатанд шалгарсан 14 илтгэгч хүүхдүүд илтгэл тавьж хэлэлцүүлэв. Шүүгчээр ЕБС-ийн Билиг, оюун" мэтгэлцээний клубын багш Б.Энхбаяр, ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-ийн гишүүн, ЗДТГ-ын эрх сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн П.Ганчимэг, ЗДТГ-ын Нийгмийн ажилтан, Хүүхэд хамгааллын хамтарсан багийн нарийн бичгийн дарга Д.Өлзийсайхан нар ажиллав. Энэхүү арга хэмжээ 2015 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн илтгэгч хүүхдүүдийн оролцоо, судалгаа шинжилгээ хийсэн байдал, илтгэх чадвар өмнөх жилүүдээс сайжирч, илтгэлийн тэмцээн өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Илтгэлийн уралдааны 1-р байранд  78 оноогоор 12-ийн "в" ангийн сурагч Л.Дугаржанцан, 2-р байранд 76 оноогоор 12-ийн "в" ангийн сурагч Х.Отгонжаргал,  12-ийн "б" ангйн сурагч Д.Дорждэрэм, 3-р байранд 75 оноогоор 12-ийн "в" ангийн сурагч М.Пүрэв-Очир нар шалгарлаа. Илтгэлийн тэмцээнд амжилттай оролцсон сурагчдын шагналыг ЕБС-ийн хүүхдийн Шинэ жилйин баяр дээр гардуулна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%