Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

"Архины аюул, амгалан тайван байдлыг эрхэмлэе" сэдэвт гар зургийн уралдааны дүн гарлаа.

2017-12-08

Сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-өөс"Архийг жигшье, амгалан тайван байдлыг эрхэмлэе" аяны хүрээнд Монгол Улсын баатар Дугарын Гунгаагийн нэрэмжит ЕБС-ийн 1-5 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "Архины аюул бидний нүдээр " сэдэвт гар зургийн уралдааны дүн гарлаа. Гар зургийн уралдаанд 1-ийн "а" ангиас 35 сурагч, 1-ийн "б" ангиас 19 сурагч, 2-ийн "а"ангиас 32 сурагч, 2-ийн "б" ангиас 33 сурагч, 3-ийн "а" ангиас 36 сурагч, 3-ийн "б"ангиас 17 сурагч, 4-ийн "а" ангиас 11 сурагч, 4-ийн "б" ангиас 19 сурагч,  4-ийн "в" ангиас 19 сурагч, 5-ийн "а"ангиас 24 сурагч, 5-ийн "б" ангиас 20 сурагч, нийт 265 сурагч оролцсоноос 1 дүгээр  байранд 5-ийн "б" ангийн сурагч С.Дагвадорж, 2 дугаар байранд 4-ийн "б" ангийн сурагч Ж.Хонгорзул, 3 дугаар байранд 5-ийн "а" ангийн сурагч Г.Мягмарсүрэн нар шалгарлаа. Уралдаан оролцсон нийт хүүхдүүддээ болон анги бүлгээ сайн зохион байгуулсан багш нартаа сумын ИТХ түүний Тэргүүлэгчид ГХУСЗСЗ-өөс хичээл, сурлага, ажлын амжилт хүсье. Шагналыг сумын ЕБС-ийн Шинэ жилийн баяр дээр гардуулна. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%