Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

"Архигүй орчин-Аз жаргалтай гэр бүл" аяны хүрээнд ИТХ-ын нэрэмжит шатрын тэмцээн зохион байгуулагдав.

2017-12-19

ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-өөс "Архигүй орчин-Аз жрагалтай гэр бүл" аяны хүрээнд Монгол Улсын баатар Дугарын Гунгаагийн нэрэмжит ЕБС-ийн сурагчдын дунд сумын ИТХ-ын нэрэмжит "Оюунлаг Төмөрбулагчууд"  2017 оны анги, бүлгийн болон сурагчдын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг 12 дугаар сарын 16-ны өдөр ЕБС-ийн хичээлийн танхимд зохион байгуулав. Шатрын тэмцээнийг ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Засаг даргын орлогч дарга Ч.Цэдэвсүрэн нээв. Шатырн тэмцээнд 4-12 дугаар ангийн 20 бүлгийн 80 сурагч оролцож, 4-8 дугаар анги, 9-12 дугаар анги гэсэн ангилалаар нэг ангиас 3 эрэгтэй,1 эмэгтэй сурагч баг болон оролцсноос багийн болон хувийн амжилтаараа аваргуудаа тодруулав. Тэмцээнийг ЕБС-ийн  Б.Хишигбат багштай " Ноён" шатрын клуб болон Д.Отгонцэцэг багштай 12-ийн ангийн хамт олон хамтран зохион байгуулав. Багийн амжилтаараа 4-8 ангиас тэргүүн байранд 8-ын "а"ангийн баг, дэд, гутгаар байранд 8-ын "б", 6-гийн "а ангийн баг тамирчид шалгарсан бол 9-12 дугаар ангиас тэргүүн байранд 12-ийн "в" анги, дэд, гутгаар байранд 12-ийн "б" анги, 9-ийн "а" анги шалгарлаа. Хувийн амжилтаараа 4-8 ангийн эрэгтэй сурагчдаас тэргүүн байранд  8-ийн "а" ангийн сурагч С.Хатанбүүвэйбаатар,  дэд, гутгаар байранд Б.Батнасан, 6-гийн "а"ангийн Б.Эрдэнэбилэг нар, эмэгтэй төрөлд  тэргүүн байранд 8-ын "ангийн Б.Жаргалмаа, дэд, гутгаар байранд 8-ын "б" ангийн Д.Отгонзаяа, 3-ын "а" ангийн Э.Анужин нар шалгарлаа. 9-12 ангийн сурагчдаас хувийн амжилтаараа тэргүүн байранд 12-ын "в" ангийн сурагч  О.Алтанбилэг, дэд, гутгаар байранд 12-ын "б" ангийн сурагч М.Батзориг, 12-ын "в" ангийн Э.Батхүү нар шалгарсан бол эмэгтэй төрөлд тэргүүн байранд 9-ийн "б" ангийн сурагч Д.Намуунбайгаль, дэд гутгаар байранд 12-ын "в" ангийн сурагч Х.Отгонжрагал, 12-ийн б"ангийн сурагч Б.Батхайрхан нар шалгарлаа. Сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-өөс 4-8-р ангийн аварга ангид цом, өргөмжлөлөөр шагнаж, багийн амжилтаараа  4-8 дугаар анги болон 9-12 дугаар ангиас эхний 3 байр эзэлсэн 24 сурагчдыг алт, мөнгө хүрэл, медаль, батламж, мөнгөн шагналаар шагнаж, хувийн амжилтаараа 4-8 дугаар ангиас эрэгтэй, эмэгтэй төрөлд эхний 3 байранд шалгарсан сурагчдад алт мөнгө, хүрэл медаль батламжийг ЕБС-ийн Шинэ жилийн баяр дээр гардуулна. Хамтран зохион байгуулагчаар оролцсон Д.Отгонцэцэг багштай 12-ийн "б" ангийн хатм олноос 9-12 дугаар ангийн аварга ангид цом, өргөмжлөл, хувийн амжилтаараа эхний 3 байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй сурагчдад алт, мөнгө, хүрэл медаль, батламж гардуулна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%