Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын мэдээллээс

2014-11-17

ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН БОЛОВ. 

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 19 дүгээр хуралдаан 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цагт ИТХ-ын даргын өрөөнд эхлэв. Оролцсон нь: Тэргүүлэгч М.Энхбат, Л.Бат-Эрдэнэ, Ч.Цэдэвсүрэн, Д.Түмэндэмбэрэл, Ш.Нацагдорж нар оролцов. ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн Улаанбаатар хот руу ажлаар явсан. Тэргүүлэгч Б.Алтанхуяг хуралд оролцсонгүй. Хурлын ирц 71.4%-тай байв. ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн Улаанбаатар хот руу түр хугацаагаар ажлаар явах шаардлагатай болсон тул Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 23 дугаар зүйлийн 23.6 дахь заалт, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 2-ын 5 дахь заалтын дагуу ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн хуралдааныг нээж, удирдахыг ИТХ-ын Тэргүүлэгч Л.Бат-Эрдэнэд санал болгож, хурал удирдах эрхийг түр хугацаагаар шилжүүлсэн тухай захирамжын дагуу Тэргүүлэгч Л.Бат-Эрдэнэ тухай өдрийг хурлыг нээж удирдав.

Хэлэлцсэн нь: 1.Сумын нийгэм эдийн засгийн 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгижлтийн явц, 2015 оны төслийн тухай мэдээллийг Засаг даргын орлогч дарга Ч.Цэдэвсүрэн хуралд оруулж хэлэлцүүлэв.

Шийдвэрлэсэн нь: ИТХ-ын Тэргүүлэгчдийн 100%-ийн саналаар тогтоолын төслийг баталж, 2014 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 70%-ийн биелэлттэй байна гэж дүгнэн 11-12 сард үр дүнтэй ажиллаж, биелэлтийг хангуулж ажиллахыг сумын Засаг даргад үүрэг чиглэл болгож, мөн аймгийн НХБ-ийн хэлтэст суманд тулгамдаж байгаа дараах асуудлыг 2015-оны аймгийн болон улсын төсөвт суулгаж өгөхийг хүсэлт болгов. Үүнд:

1. Хүүхдийн цэцэрлэг шинээр барих буюу хуучин барилгад өргөтгөл барих

2.Ерөнхий боловсролын сургуульд эрэгтэй сурагчдын дотуур байр барих

3.Төсвийн байгууллагуудыг цэвэр бохир усны системд холбох

Хэлэлцсэн нь: 2. 2014 оны мал, эд хөрөнгийн тооллого явуулах комисс байгуулах тухай саналын талаар Засаг даргын орлогч дарга Ч.Цэдэвсүрэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэв.

Шийдвэрлэсэн нь: Сумын Засаг даргаас ирүүлсэн саналаар нь комиссыг байгуулахаар шийдвэрлэж, Тэргүүлэгчид 100%-ийн саналаар тогтоолын төслийг батлав.

ИТХ-ын ажлын алба 

2014.11.17

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%