Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Авилгын эсрэг хууль сурталчлах арга хэмжээ зохион байгуулав

2014-11-17

Сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-өөс Авилгын эсрэг хууль сурталчлах ажлын хүрээнд "Авилгын эсрэг хамтдаа аяныг зохион байгуулж ажиллаж байна. Уг ажлын хүрээнд ЕБС-ийн 10-11-р ангийн сурагчдын дунд  “Шударгаар амьдарцгаая” сэдэвт дэвжээ тэмцээнийг 2014.11.14-ны өдөр, 8-9-р ангийн сурагчдын дунд “Авилгагүй амьдрал, бидний зорилго” сэдэвт эссе бичлэгийн уралдаан, 5-7-р ангийн сурагчдын дунд “Авилгын аюул бидний нүдээр” сэдэвт гар зургийн уралдааныг 2014.11.10-11.14-ны хооронд зохион байгуулж явуулав. Дэвжээ тэмцээнд Б.Энхбаяр багштай 11-ийн б анги тэргүүн байр, Х.Батцагаан багштай 10-ийн б анги дэд байр, М.Насантогтох багштай 11-ийн а анги гутгаар байруудыг эзлэв. Эссе бичлэгийн уралдаанд 9-ийн в ангийн сурагч Б.Лхагвадалай тэргүүн байр эзэлж, 9-ийн б ангийн сурагч З.Ганчимэг, 9-ийн в ангийн Б.Нандинбилэг сурагч нар удаах байруудыг эзэлсэн бол гар зургийн уралдаанд 7-гийн б ангийн сурагч Б.Бямбадалай тэргүүн байранд шалгарч, 6-гийн а ангийн сурагч М.Амарбаясгалан, 7-гийн а ангийн сурагч Н.Даариймаа нар удаах байруудыг эзлэв. Тэмцээнд амжилттай оролцсон анги, сурагчдыг сумын ГХУСАЗСЗ-өөс 150000 төгрөгөөр шагнаж урамшуулав.  Тэмцээний үеэр Авилгын эсрэг хуулийн талаар сурталчлав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%