Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүний тухай

2014-11-06

Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 01 сарын 09-ний өдрийн 08 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулж, 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Үүнд: Зөвлөлийн даргаар ИТХ-ын дарга, нарийн бичгийн даргаар ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, Гишүүдэд: ЗДТГ-ын дарга, Сургуулийн Нийгмийн ажилтан, Эрүүл мэндийн төвийн дарга, Соёлын төвийн эрхлэгч, ЗДТГ-ын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, Байгаль орчны улсын байцаагч, Хэсгийн цагдаа, 5 багийн Засаг дарга, иргэний төлөөллөөс 5-р багийн иргэн Н.Чулуун ажиллаж байгаа.

Сумын ГХУСАЗСЗ-ийн ажиллах журмын хувьд ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор баталсан 6 зүйл, 23 заалт бүхий журмыг мөрдөн ажиллаж байна. Сумын ГХУСАЗСЗ-ийн гишүүд нь Зохицуулах зөвлөлийн 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар шинэчлэн баталсан  ажил үүргийн хуваарийг мөрдөн ажиллаж байна. Ажил үүргийн хуваарийг боловсруулахдаа Зөвлөлийн гишүүдийн эрхэлж байгаа ажил, албан тушаалын чиг үүрэгтэй нь уялдуулан боловсруулсан. Багуудын Засаг дарга нарт тухайн багийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сайн дурын зөвлөлийг хариуцуулан ажиллуулж байна. Сумын ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнийг нь байгуулахдаа албан тушаалаар нь байгуулсан тул ажил үүргийн хуваарь нь гишүүдийн хариуцан ажиллаж байгаа албан тушаалын чиг үүргийн дагуу боловсруулагдсан байгаа. Иймд тухайн албан тушаалтны ажлын байр өөрчлөгдсөн ч тухайн гишүүний ажил үүргийн хуваарь өөрчлөгдөхгүйгээр батлагдсан. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%