Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Авилгын эсрэг хууль сурталчлах эссе бичлэг, гар зургийн уралдаанд шалгарсан бүтээлээс

2014-11-28

“Авилгагүй амьдрал- бидний зорилго”эссе бичлэгийн уралдаанд

Шалгаруулсан комисс:

 ЕБС-ийн Нийгмийн ажилтан Монгол хэл, бичгийн багш А.Лхагвасүрэн

Соёлын төвийн эрхлэгч Б.Шүрэнцэцэг, 2-р багийн Засаг дарга, Хүүхдийн элч Н.Бямбачулуун

 

9-ийн “в”ангийн сурагч Б.Лхагвадалайгийн – 1-р байр эзэлсэн бүтээл

 

Авилга бол манай өнөөгийн нийгэмд тулгарч байгаа гол асуудал мөн. Өнөөгийн нийгмийн хүүхэд залуус авилгатай тэмцэхээс зугтаж байна. Авилга бидний, таны амьдралын чинь дайсан. Гэсэн ч та бид өөрсдөө хичээж, өөрийгөө дайчилж чадвал энэ авилга гэх арчаагүй хүний хийдэг зүйл үгүй болно. Би нэгэн үнэн зүйл дурьдвал: Энэ зүйл маань бодит үнэн юм шүү. Энийг хэн нэгэн уншиж байгаа бол миний бичсэн бүх жишээ баримт үнэнийг өгүүлж байгаа. Миний бие бичсэн жишээний бодит хүнийхээ нэрийг нууцалж Дорж гэдэг нэрээр бичье. Миний ах Дорж одоо их сургуульд сурч байгаа боловч их шоучин гэхдээ ах маань надад хамаг үнэнээ ярьдаг. Түүнд нь би баярладаг. Ах маань ноднин жил сургуулиа төгссөн. Төгсөх курс хүртлээ ах маань бараг л авилга өгч багш нартаа бялдуулчилж дүнгээ “В” гаргуулдаг байсан талаар үнэнийг хэлсэн. Гэхдээ би нэг л зүйл дээр ахдаа гомдож явдаг. Энэ явдал ахын 4-р курсэд байх жил нь болсон юм. Дорж ахын аав ээж хоёр нь тэр үед манайд хөдөөнөөс ирсэн байлаа. Тэгэхэд ах утсаар ярьж аав, ээждээ ингэж хэллээ. Ээжээ хүү нь машинаараа явж байгаад хүүхэд дайрчихлаа. Хэрэв гурав хоногийн дотор 3 сая төгрөг өгөхгүй бол намайг шүүхэд өгнө гээд байна гэж худал хэлсэн. Би худлаа ярьж байна гэдгийг нь мэдэж байсан ч тер үед аав ээж хоёрт нь хэлж чадаагүй. Тэр хоёр маань сандарч 1 хоногийн дараа 3 сая төгрөг өгч явуулсан. Тэр мөнгөөр ах минь юу хийсэн гээч....Багш нартаа мөнгө өгч төрсөн өдрийг нь тэмдэглэж “D”гарсан дүнгээ “В”, “А” болгож дээшлүүлсэн гэсэн. Гэтэл аав, ээж хоёр нь түүнийг авилга өгч биш харин сайн сурч байгаа гэж итгэн хөдөө малаа маллаж, мөнгө төгрөг өгч байдаг. Түүний дараа сургуулиа төгсөөд ч гэсэн ах маань ажилд орох гэж 1 сая төгрөгний авилга өгч орсон байсан. Энэ мэтээр ахыгаа аливаа ажил бүхнийг авилгаар бүтээдэг нь би гомддог. Иймээс авлига өгдөг хүмүүсийг ур чадвараа бусдад нээн харуулж чаддаггүй хүмүүс байдаг гэж би боддог болсон. Миний ах авлига өгч худлаа дүнгээр яах юм бэ? Тэрэнд шударга бус амьдрал хэрэгтэй гэж  үү? Хүний мөнгөөр хүнийг мөнгөөр хуурах амархан гэж үү? Би хүүхдүүдийн үзэл санааг сонсоход хүүхдүүд ийнхүү ярьцгааж байхыг сонслоо:

Мөнгөтэй боловсролтой, мэргэжилтэй хүмүүсийн хүүхдүүд л гайгүй сайн сургуульд орно биз. Харин бид нар шиг ядуу юмнууд орохгүй байх гэж ярьж байна. Энэ хүүхдүүд юунаас айж, юуны талаар ярьж байна вэ?  “Авлига” гэх ч хүчтэй зүйлээс айж байна. Бид авлигатай тэмцэж эсэргүүцэх ёстой. Өнөөгийн хотын багш нар мөнгө төгрөг харж, аавж ээжийнх нь ажил, төрлөөр хүүхдийг нь дүгнэж байдаг талаар яригддаг. Манай Монгол оронд Солонгос кино их гарч байна. Түүнд буруу хийсэн зүйлээ авлига өгч нууж хайцаалах талаар ихээхэн гардаг. Энэ нь хүүхдийн сэтгэхүйд муу нөлөө үзүүлж байна. Иймд авлигыг дэмжих биш харин эсэргүүцэн тэмцье. Сандал ширээний араас хөөцөлдөхөө болж хүн чанартай амьдарч, ухаалаг харж урагшаа тэмүүлье. Иймд миний ойлголтоор авилгын эсрэг тэмцэж, үнэн шударгыг дэмжих нь бидний бүгдийн зорилго гэж үзэж байна. Охид залуусаа өөрөөрөө байж, авлигагүй амьдралын төлөө хамтдаа тэмцье. Зорилготой байж, ур чадвараа бусдад нээн харуулъя. Авлигагүй амьдралыг бий болгохын төлөө хамтдаа тэмцэх нь багш сурагчид та бидний зорилго байх болно.

9-ийн “б”ангийн сурагч З.Ганчимэгийн – 2-р байр эзэлсэн бүтээл

 

Авилга гэдэг нь албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах гэсэн үг юм. Авилга хэзээ ч, хаана ч, хэдийд ч тодорхой нэгэн орон зайг эзлэн оршиж байдаг. Жишээ нь: Манай эгч хөдөөнөөс ирээд эмнэлэгт үзүүлэх болсон юм. Хөөрхий эгч маань хүнд өвчтэй байсан учраас арга ядаад үзүүлэх гэж ирсэн нь энэ. Эгч маань үзүүлэх гэж очоод хэд хэдэн удаа “Очер” гэгч нь нь олдохгүй юм гээд л буцаад ирдэг байлаа. Дараагийн удаа аав, ах хоёрын хамтаар эмнэлэгт үзүүлэх гэж дахиад явсан юм. Тэд гунигтай ирлээ. Яасан бэ гэвэл жижүүр хүүхэн нь нэг их гоё хувцастай эрэгтэй хараад ямар ч очергүй шууд оруулчихсан аж. Авилга аваад сурчихсан хүмүүс яг л амташсан хэрээ шиг дахин дахин шунахайрна. Энэ бол нийгмийг бохирдуулсан хүний эрхийг зөрчиж байгаа нэгэн  хор хөнөөлтэй үзэгдэл юм.  Одоо энэ үзэгдлийг устгаж хаях цаг нь болсон ч энэ талаар батлагдсан хууль Монгол Улсад хэрэгжихгүй байгаа. Монгол Улсын Засгийн газар авилга, хээл хахуультай тэмцэх хуулийг баталлаа гэж УИХ-аас алхаа нүдээд байсан нь телезизоор гараад байсан. Тэр хууль нь хаана биеллээ олж байгаа юм бэ? Хүмүүс авилга авсаар л, тэд улам таргалж, янз бүрийн барууны машин хөлөглөсөөр л........

Ер нь хүний төлөө ард түмнийхээ төлөө хийж бүтээх нь улс төрийн нам болоод төрийн албан хаагчдад хамааралгүй зүйл бололтой. Тэд зөвхөн нэр төр. ашиг сонирхлын төлөө л ажилладаг. Өнөөдрийн Монголын улс төрийн амьдрал яг л ийм байна. Японы уламжлалт сэтгэлгээ бусдын төлөө би яах вэ? Чи л гэх сэтгэлтэй ажилладаг ийм үзэл бодол манай Монголын төрийнхөнд хумхын чинээ ч алга байна. Өнөөдөр би болж байвал бусад нь хамаа алга гэсэн үзэл манай төрийн албан тушаалтнуудад илт давуутай байна. Ийм эрхийг ч эдэлж байна. Хэрвэ Монголчууд аяны шувууд шиг нэг зүгт нэг сэтгэлээр хандвал энэхүү авилгал авах гэдэг үзэгдлийг хумхын тоос ч үлдээрхгүй дарж чадах болно.

 

9-ийн “в”ангийн сурагч Б.Нандинбилэгийн – 3-р байр эзэлсэн бүтээл

 

Авилга, авилга, авилга энэ асуудал өнөөгийн нийгмийн хөгжлийн явцад үүссэн томоохон шударга бус явдал юм. Хэн нэгэн үнэнийг худал болгож эсвэл худлыг үнэн болгохын тулд шударга ёсноос хазайн авилга авдаг. Энэ авилгаар авсан, шударга бусаар олсон эд хөрөнгө, эрх мэдэл хүний амьдралыг дээшлүүлэхгүй зүгээр л урсаад гарчихна. Учир нь энэ эрх мэдэл эд хөрөнгө бол бусад хэн нэгний амьдрал, нулимсны үнэтэй учир сайн сайхныг авчирахгүй нь мэдээж. Авилгагүй амьдрахын тулд шударга ёсыг сахин биелүүлэх шаардлагатай. Шударга ёсыг сахихын тулд бид өөрийнхөө хүчээр олж авахгүй эдэ хөрөнгө, эрх мэдлээс татгалзах шаардлагатай болно. Гэвч нийгмийн бүх хүний үүний  төлөө улайран зүтгэдэг учраас үүнээс чи ч татгалзаж чадахгүй байж мэднэ. Өөрийн оюун ухаан хичээл зүтгэлээр олж аваагүй юм ямар ч амтгүй болохыг та мэдээд үүнийг авахаас татгалзах болно. Та шударга хүн л бол ингэж чадна. Харин энэ нийгмийн ялзаралд та бүрмөсөн шингэн ууссан бол хэзээ ч өөрийн хүч хөдөлмөрөөр олсон зүйл амттай гэдгийг мэдэлгүй авилгал авч зүгээр  л нэг эд хөрөнгөн дээр суусан тэнэг амьтан болох болно. Харин та өнөөдрөөс эхлэн авилагагүй амьдралыг өөрийнхөө зорилго болгон хийсэн бүтээсэн зүйлийнхээ үр шимийг хүртэн аз жаргалтай амьдрахын төлөө зүтгээрэй. Авилгаас ангид амьдрал таныг гэрэл гэгээ рүү хөтөлнө.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%