Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Багийн ИНХ-ын ажлын талаар

2014-11-28

2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 21-ны өдрийн хооронд тус сумын 5 багийн ИНХ-ын хуралдаан болж өнгөрлөө. Энэ улирлын багуудын ИНХ-ын хуралдааны ирцийн хувьд дунджаар 30-50 орчим хүн хуралдаа ирж, хуулийн дагуу хурлын ирц хүрээгүй тул хуралд ирсэн хүмүүст цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж, хурлуудаас шийдвэр гарсангүй. Багуудын ИНХ-ын үеэр сумын ИТХ-аас сум орон нутгийн болон төрийн ажил үйлчилгээ, НӨУБ-ын ажлын талаар иргэдийн дунд санал асуулга явуулав. 2 дугаар багийн ИНХ-ын үеэр багаас сонгогдсон төлөөлөгч Н.Бямбачулуун Ч.Цэдэвсүрэн, Б.Дашдондог, Л.Нэргүй нар "Төлөөлөгчдийн нэрэмжит өдөрлөг"-ийн арга хэмжээг зохион байгуулав. Өдөрлөгийн үеэр ИТХ-ын төлөөлөгч нарын 2014 онд хийсэн ажлын талаар болон цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж, иргэдийн дунд уралдаан тэмцээн зохион байгуулсан. Үүнд: азын суудал шалгаруулах , Аха тэмцээн, 50/100 ,  гар дээрээ суниах гэх мэт хөгжөөнт тэмцээн, хэн сайн дуулах вэ? , Хэн сайн бүжиглэх вэ? гэх тэмцээнүүд явуулсан.  АХА тэмцээнд нийт 54 иргэн оролцон 1-р байр Д.Даваадалай, 2-р байр Л.Түмэнбаяр, 3-р байр Д.Баточир нар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо. Иргэдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх үүднээс азын суудал 5-г шалгаруулан шагнав. Азтанаар М.Бямбажав, Ч.Жадамба, А.Пүрэвбаасан, Л.Түмэнбаяр нар тодорлоо. Төлөөлөгчдийн өдөрлөгийн арга хэмжээнд зориулж сумын ИТХ-аас төлөөлөгч тус бүрд 50000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.

 



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%