Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын мэдээллээс

2014-11-28

ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН БОЛОВ.

 

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 20 дугаар  хуралдаан 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 14 цагт ИТХ-ын даргын өрөөнд эхлэв. Оролцсон нь: ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн Тэргүүлэгч М.Энхбат, Л.Бат-Эрдэнэ, Д.Түмэндэмбэрэл, Б.Алтанхуяг нар оролцож Ч.Цэдэвсүрэн Ш.Нацагдорж нар оролцсонгүй. Хурлын ирц 71.4%-тай байв. ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн хурлыг нээж, хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журмыг танилцуулав. Тэргүүлэгчид санал нэгтэй батлав. Хурлаар 7 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс ЗДТГ-ын БОХУ-ын байцаагч Д.Хишигсайхан ажлаар Мөрөн явсан байсан тул хуралдаанд хэлэлцүүлэхээр тусгасан “Байгаль хамгаалах хөтөлбөрийн биелэлтийн тухай”  болон “2014 онд Áàéãàëü îð÷íû õóóëü òîãòîîìæèéí õýðýãæèëò, õÿíàëò øàëãàëòûí àæëûí ¿ð ä¿íãèéí тухай” мэдээллийг асуудлаас хасч, мөн сумын Засаг даргаас Орон нутгийн давсан орлогыг батлуулж, хуваарилуулах асуудлыг хэлэлцүүлэхээр санал ирүүлснийг хэлэлцэх эсэх талаар талаар санал хураахад Тэргүүлэгчдийн 100%-ийн саналаар 12 сард хуралдах ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэхээр санал нэгтэй шийдвэрлэж, 4 асуудлыг хэлэлцэхээр батлав.

Хэлэлцсэн нь: 1.ИТХ-ын ээлжит 8 дугаар хуралдаан тов тогтоох асуудлыг ИТХ-ын дарга хуралдаанд оруулж тогтоолын төслийг танилцуулав.

Шийдвэрлэсэн нь: ИТХ-ын Тэргүүлэгчдийн 100%-ийн саналаар тогтоолын төслийг батлав. Үүнд: Сумын ИТХ-ын 8 дугаар хуралдааныг 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт сумын Иргэний танхимд хуралдуулахаар товлон зарлаж дараах асуудлыг хэлэлцүүлэхээр батлав. Үүнд: 

1. Сумын эдийн засаг нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай

2. Сумын 2015 оны төсөв батлах тухай Үүнд:

2.1. Сумын 2015 оны орлогын төлөвлөгөөг батлах

         2.2. НЕҮ-ний байгууллагуудын 2015 оны зардлын төсөв батлах

2.3. Улсын төсвийн байгууллагуудын 2015 оны зардлын төсөв батлах

2.4. Орон нутгийн хөгжлийн сангийн төсөв батлах

2.5. Сум хөгжүүлэх сангийн 2015 оны орлогын төлөвлөгөө, зардлыг батлах

2.6. Байгаль хамгаалах сангийн 2015 оны орлогын төлөвлөгөө, улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг, зарцуулах зардлын хэмжээг батлах

2.7. 2014 оны орон нутгийн давсан орлогыг баталж, хуваарилах

2.8. Урсгал төсөв, өөрийн хөрөнгө, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авах бараа, ажил үйлчилгээний 2015 оны төлөвлөгөөг батлах;

3. Сумын сүлд, далбаа, дууг батлах тухай

4.Сумын 90 жилийн ойн ажлын төлөвлөгөө баталж, комисс байгуулах тухай

 Хуралдааны бэлтгэл зохион байгуулалтыг хангаж ажиллахыг ИТХ-ын дарга /Г.Бямбасүрэн/, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Ц.Бямбадорж/, ЗДТГ-ын дарга /Г.Нямханд/, Соёлын төвийн эрхлэгч  /Б.Шүрэнцэцэг/ нарт, хуралдааны ил тод, нээлттэй байдлыг хангах ажлыг зохион байгуулахыг ИТХ-ын Тэргүүлэгч нарт даалгав.

Хэлэлцсэн нь: 2.Орон нутгийн татварын орлогын төлөвлөгөөний биелэлтийн тухай Татварын байцаагч Х.Даваачулууны мэдээллийг хэлэлцэв.

Шийдвэрлэсэн нь: 11 сарын байдлаар төлөвлөгөө биелж байгаа, оны төлөвлөгөө биелэх боломжтой байгаа талаар мэдээлсэн Татварын байцаагчийн мэдээллийг хэлэлцээд цаашид орлогын төлөвлөлтийг суурь судалгаа сайтай төлөвлөж байхыг үүрэг чиглэл болгож тэмдэглэлээр  3 заалт бүхий үүрэг чиглэлийг өгөхөөр шийдвэрлэв.

Хэлэлцсэн нь: 3.Шагналд тодорхойлох тухай асуудлыг ИТХ-ын Тэргүүлэгч М.Энхбат хуралдаанд оруулж хэлэлцүлэв.

Шийдвэрлэсэн нь: 2015 онд тохиох сум байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан тухайн салбартаа үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүсийг шагналд тодорхойлов. Үүнд:  Төрийн дээд шагнал “Алтан гадас одон”-гоор шагнуулахаар 4-р багийн малчин Бат-Очирын Эрдэнийг, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулахаар 4-р багийн өндөр настан Дуламжавын Жавзмааг, Засгийн газрын шагнал ”Соёлын  тэргүүний ажилтан” шагналаар 4-р багийн өндөр настан Ламжавын Өлзийбаярыг, ”Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны жуух бичиг” шагналаар шагнуулахаар 4-р багийн иргэн Гаваан Цэрэнпагмыг дэмжин, ИТХ-ын дарга “Төрийн дээд шагналд тодорхойлох тухай” болон “Шагналд тодорхойлох тухай” тогтоолуудын төслийг танилцуулж, Тэргүүлэгчид 100% санал нэгтэй дэмжин батлав.

Хэлэлцсэн нь: 4. Шагнаж урамшуулах тухай асуудлыг ИТХТ-ийн нарийн бичгийн дарга хуралдаанд оруулж танилцуулав.

Шийдвэрлэсэн нь: Санхүүчдийн баярын өдрийг тохиолдуулан сумын Санхүүчдийн зөвлөлөөс ирүүлсэн саналыг дэмжиж эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажиллаж байгаа НД-ын байцаагч Б.Болорцэцэг, ХААН банкны тооцооны төвийн теллер П.Цэнд-Аюуш нарыг сумын ИТХ-ын хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнахаар шийдвэрлэв.

 

 

 

 

ИТХ-ын ажлын алба

 

2014.11.28

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%